Tuesday, April 20, 2010
Ойр зуур ...
Өнгөрсөн шөнийн зүүд минь надад яг зөнтэй мэт санагдав. Яг нэг эзэн нь бүтэлгүй болохоор зүүд зөн нь санаа зовсондоо зөв шийдэл санал болгож буй мэт. Хааяа яг нэг тодорхой мэдрэмж, орчин, үйлдэл, бодлууд урьд өмнө нь болж байсан юм шиг байдаг даа. Энэ нь голцуу зүүдэлсэн зүйлс бодит болдог мэт санагддаг юм. Юмс тийн эргэнэ хэмээн найднам. Энэ чинь нөгөө Deja Vu гэгч нь байхаа. Ойрд ер нь юм юм болж байна дөө. Жоохон бүтэлгүй талдаа, тэгээд үр дүн хүлээхгүйгээр гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлага гэж байдаг. Тэр нь арай илүү давамгайлаад, үр дүн хүлээсэн зүйлс үр дүнгүй тал руугаа эргээд л ... Ийм байхад сонирхолтой шүү. Цаг нь болоогүй байхад цаглашгүй их зүйлс хүсэмжлэх нь аливаа хүнд байх ч тэрнийг нь бурхан өгөөд байна гэдэг тэр хүнийг хорлож буйтай агаар нэг хэмээн хааяа боддог болсон. Тэвчээр хатуужил гашуун ч амттайхан жимс ургуулна. Тэрхэн зуурын амжилтыг бурхны биш чөтгөрийн бэлэг гэлтэй. Би яарахгүй ...
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Бид хүсэл маань жижигхэн болхоор ханах гээд байдаг жаахан амас хийё гэтэл чухал цаг хугацаа болоод өнгөрсөн байдаг шүү дээ Өө сайхан нэг сайт ажиллаж эхлэхнээ дээ. www.mongolia-finance.mn мөн үү Баг тууштай ажилгаа Амьжилт!!!
tiim shuu. bayarlalaa :)
Post a Comment