Saturday, April 17, 2010

Хайрын цэцгүүд

Өнөөдөр анхны бороо дусаллаа. Мөн солигдмол үүлтэй, үүл гарангуут хаврын урин салхи хамар цоргиж, нар гарангуут илч гэрлээрээ бүгдийг дулаацуулан гэрэл гэгээ нэмсэн тийм нэгэн сайхан өдөр байна. Урьд нь нэгэн ажилд ашиглаж байсан цэцгүүдийн зураг болон тэдгээрийн бэлгэдлийн тайлбарыг блогдоо нэмлээ. Уг агуулга бүхэлдээ миний хөдөлмөр /блог хөтлөгчийн/ тул хүндэтгэн үзэж, ямарваа зорилгоор ашиглах бол эх сурвалжийг дурьдна уу!!!


anemone - мөхөж буй хайр. Өөрийн хайрт хүн болох Адонисыг үхэхэд Афродита гашуудан гуниж, уйлахад нулимс болгон нь анемонэ цэцэг болон ургасан гэдэг домогтой. Анемонэг аз авчирч, муу муухайгаас хамгаалдаг гэлцдэг. Бороо орохыг урьдчилан мэдэж дэлбээгээ хаадаг төдийгүй нар жаргасны дараа дэлбээгээ хумихад нь үлгэрийн дагина дотор нь орж нойрсдог гэлцдэг.


Red rose - Улаан сарнайг хайрын бэлгэдэл гэдэг. Цэцэг болгон ямар нэгэн зүйлийг бэлгэддэг, тиймээс хайртай хүндээ аливаа мессежийг өөрийн сонгосон цэцгээр дамжуулан илэрхийлж болох юм. Цэцгийн баглааг баруун гартаа баривал тийм гэсэн үг, зүүн гартаа бол үгүй гэсэн үг гэж үздэг.


Bluebell – үнэнч бөгөөд мөнхийн хайр. Хонх нь жингэнэхдээ ид шидийг дууддаг гэлцдэг бөгөөд ид шидтэй учраас блюбэлийн мандал дундуур алхах нь азгүйтлийг авчирдаг хэмээдэг байв. Түүж, гэртээ авчрах нь мөн азгүйтлийг авчрана гэдэг. Сарны бурханы хайрт хүн нь болох Эндимоны нэрээр латинаар нэрлэгддэг. Домогт өгүүлснээр бурхан Эндимоныг мөнх нойрсуулсан учир цор ганцаар түүний гоо үзэсгэлэнг бахдан биширч суудаг гэлцдэг. Ургамал судлаачид хортой гэдэг.


Buttercup – хүүхэд шиг гэнэн томоогүй байдлыг илтгэдэг. Домогт өгүүлснээр үхэр өөрийн дуртай цэцгээ бусад амтгүй гашуун цэцгээс ялгахын тулд шар өнгөтэй болгосон гэдэг. Тэгээд ч англи нэрний утга нь цөцгийн тосны бумба /аяга/


Carnation – сүй тавих, хайр болон арвин ургацийг бэлгэднэ. Гэрлэх ёслолд цэцгийн хэлхээ болон өргөн хэрэглэгддэг. өнгө болгон нь өөр утга учиртай бөгөөд цагаан нь хайр, шар нь татгалзах, ягаан нь би чамайг хэзээ ч мартахгүй, улаан-шаналсан зүрх


Daisy – энгийн цайлган байдал болон даруу занг илэрхийлдэг. Дэлбээг нь таслахдаа “хайртай, хайргүй” хэмээн дуулдаг цэцэг. Умард зүгийн охид нэгэнтээ нүдээ аниад, атга дүүрэн дэйзиг түүхэд, түүсэн тоо нь тэд гэрлэхэд хэдэн жил байгааг хэлдэг хэмээн итгэдэг байв. Дайзиг илгээхдээ болгоомжтой хандах ёстой юм, учир Микаэлмазын дэйзи нь хагацлыг илэрхийлдэг.


Forget-me-nots – үнэн хайр болон дурсамж дурдатгалыг илэрхийлдэг бөгөөд домогт өгүүлснээр зоригт баатар дайнд мордохын өмнө өөрийн хайртдаа баглаа цэцэг бэлэглэсэн бөгөөд жижигхэн хөх цэцгийг түүж байхдаа хөл алдан гол руу живж байхдаа намайг битгий мартаарай хэмээн хайртыгаа дуудсан гэдэг.


Foxglove – хуурмаг зан –англи нэр нь түүний бээлийний хуруу шиг хэлбэрээс үүдэлтэй бөгөөд үлгэрт өгүүлснээр үнэг ангаа барихдаа өөрийн хөлдөө энэхүү цэцгийг бээлий болгон ашигладаг гэдэг. Энэ ургамал нь маш хортой боловч зүрхний маш сайн эмний түүхий эд нь болдог. Цэцэрлэгтээ энэ цэцгийг ургуулвал чөтгөрөөс хамгаална гэдэг ч цэцэглэх нь азгүйтлийг авчирна ч гэдэг.


Heather – амжилт хүсэе – урьд нь цагаан хэрэглэл, дээвэр хучих, түлш болон эмийн зориулалтаар ашигладаг байв. Цагаан хийдэр нь аливаа муу зүйлээс хамгаална гэлцдэг.


Hollyhock – арвин ургац болон үр бүтээлийг бэлгэддэг.


Honeysuckle – хайрынхаа төлөө - таны цэцэрлэгийг муу бүхнээс хамгаална. Үүнийг хайрын баглаа хэмээн нэрлэх нь ч бий бөгөөд түүний ургаж буй байдал нь дурлалт хосууд хоорондоо тэврэлдэж буйг бэлгэддэг. Анхилуун үнэр нь өөрийн эрхгүй хайр болон дурлалыг бодоход хүргэдэг. Хэрвээ гэрт цэцэглэх юм бол жилийн дотор хурим болно гэсэн үг.


Hyacinth – үнэнч байдал – домогт өгүүлснээр залуухан, царайлаг Хиацинтуст нарны бурхан Аполло дурладаг ч, баруун зүгийн салхины бурхан Зефирус түүнийг хардан, салхиар туусаар алсан гэдэг. Түүний цусан дээр цэцэг ургасан учраас хиацинт хэмээн нэрлэгджээ.


Hydrangea – нэрэлхүү зан – намагт ургадаг бөгөөд эртний грекийн усан онгоцны нэрээр нэрлэгджээ.


Iris – Сайн мэдээг бэлгэддэг. Грекийн солонгийн бурханаас гаралтай бөгөөд тэрээр бурхны элч төлөөлөгч учир солонгоор дамжин дэлхий болон бурхдын орны хооронд зорчдог байсан гэдэг. Иймээс ч солонгорсон олон өнгөт нөмрөгтэй. Гэрлэх ёслолын үед хосуудын өмнө энэ цэцгийн навчийг тавьдаг.


Lily – энгийн даруу, цэвэр ариун байдал – Христийн эх Ариун Мариг бэлгэддэг. Грекийн Зэвс бурхны гэргий Хера бурхан гэх нь ч бий бөгөөд үзэсгэлэнт лили нь Херагийн хөхний сүүний дуслаас үүссэн хэмээдэг.


Narcissus - өөрийгөө хайрлах болон нэрэлхүү зан – энэ нь эртний грекийн үлгэр домогт гардаг үзэсгэлэнт Нарцисусын нэрнээс гаралтай. Тэрээр лусын гүнж болох болох Эхог эс тоосон учир усан сан дахь өөрийнх нь тусгалд дурлуулан шийтгэсэн байна. Бурхад Нарцисусыг өөрийн дүрсээ харсаар өлсгөлөнгөөр үхнэ хэмээн итгэж байсан тул тэнд нь мөнхөд байлгажээ.


Olive – энх амгаланг бэлгэддэг - ядаргааг эмчлэхэд хэрэглэгддэг. Грекийн домогт өгүүлснээр цэцэн мэргэний бурхан болох Афин Оливт адислан залбирдаг байсан гэдэг. Грекүүд энх тайван болон амар амгалангийн бэлгэдэл болгодог бөгөөд оливын навчны хэлхээг эртний зоригт дайчид болон тамирчид толгой дээрээ байрлуулдаг байв.


Pansy – хайрын тухай бодол болон бусдад татагдах – энэ үзэсгэлэнт цэцэг нь дурлалын асуудлыг эмчилж, эдгээдэг хэмээдэг. Өөрийн хайртдаа хайраа батлахыг хүссэн хүн энэ цэцгийг барьж болно.


Passion flower - сүсэг бишрэл – Христийн үхлийг бэлгэддэг хэмээн үздэг бөгөөд хайрын төлөө өөрийгөө золих тэвчээрийг бэлгэддэг.


Peony – цэвэр ичимтгий байдал болон гоо үзэсгэлэн – хятадаар “шо-ю” бөгөөд утга нь хамгийн үзэсгэлэнтэй гэсэн үг. Ардын ярианд пеониг шөнийн сарны туяаны тусгал хэмээдэг. Дундад зууны үед галзуу хүнийг эмчлэхэд пеоны навч, дэлбээг ашигладаг байв. Пеони гэдэг нь эртний Грекийн эмчилгээний бурхан нь юм.


Poppy – дурдатгал болон мартагналыг илэрхийлдэг.


Primrose – анхны хайр – латины примус нь анхны гэсэн утгатай бөгөөд хавар эрт цэцэглэдэг тул ийнхүү нэрийджээ. Примроз нь Фреягийн шүтээн цэцэг бөгөөд мөргөл ёслолын үед хүндэтгэл хүлээсэн хүндээ өгдөг байжээ.


Snowdrop – итгэл найдвар, цэвэр ариун байдал – Латинаар “нивалис” буюу “цасан цагаан” гэсэн үг бөгөөд хавар хамгийн эрт хүйтэн нөхцөлд ургадаг цэцэг юм. “Итгэл найдварын цэцэг” хэмээн нэрлэгддэг бөгөөд хахир хүйтэн өвлийн саруудын дараа газар дэлхийд амьдрал эргэн ирж буйг илтгэдэг.


Tulip – алдар сууг бэлгэддэг – Анхлан Төв-Азид ургадаг зэрлэг цэцэг бөгөөд турк гаралтай үг. 17-р зууны үеэс тулип нь нилээд түгээмэл цэцгийн арилжааны бүтээгдэхүүнд тооцогддог болсон. Ялгаатай өнгүүд нь ялгаатай утга санааг илтгэдэг: улаан-хайртайгаа хэлэх, шар-найдваргүй хайр, судалтай-гоё нүдийг илтгэдэг.


Violet – Үнэнч итгэлтэй бөгөөд даруухан байдал – дундад зууны үед виолетийг муу ёрын сүнснээс хамгаалдаг хэмээн итгэдэг байсан бөгөөд навчийг нь шархны наалтуур болгон ашигладаг байв. Наполеон Бонапарт анх Жозефинатай гэрлэхэд Жозефина нь виолетүүдийг зүүсэн байсан гэдэг бөгөөд гэрлэлтийн ой болгоноор түүнд виолетийн баглаа илгээдэг байв.


Ivy – үнэнч байдал –латин нэр нь болох хедера нь Келтик хэлнээс гаралтай ба аливаа ёслолд түгээмэл хэрэглэгддэг.

Lily of the Valley – аз жаргал эргэн ирэхийг бэлгэддэг – сайхан үнэртэй боловч хортой ургамал. Муу ёрын сүнснүүдээс таны цэцэрлэгийг хамгаалдаг. Домогт өгүүлснээр Эдений цэцэрлэгээс хөөгдөхдөө Эвагийн унагасан нулимс цэцэг болон ургасан гэдэг.

Stock – өнө мөнхийн гоо үзэсгэлэнг бэлгэддэг.


Sweet pea – аян замдаа сайн явах, салах ёс гүйцэтгэх (үнэртний аж үйлдвэрийн гол түүхий эд)

5 comments:

mish said...

daisy.geer duuren tald ochood bagtsiig zulgaaj uzeh yum bna shuu.. :))

Уйгаржин said...

Сайхан, тасалгааны цэцгийн талаар мэдэх бол бичээч их сонирхолтой байх болно. Надад лав хэхэ багагүй хүмүүс тийм байх болно гэдэгт итгэлтэй байна :D

Gundegee said...

mish-d: zulgaaltand amjilt husey :)
Uigarjin-d: baga saga material bii, gehdee nileed bolovsruulj, negtgej, nemen delgeruuleh shaardlagatai bhaa. tegj bgaad oruulnaa, amlay :)

Anyone said...

nz ohiniigoo negen tsetsegtei zuirleh gesiin gehde sarnai bish engiin bogood ih uchir utgatai baival zugeer bsiin tegeed daisy esvel pansy g songii gej bodloo. Goy medeelel oruulsand bayarlalaa Daisy gej songoloo

Gundegee said...

Hereg bolson bol bi ch gesen bayartai bna :) Hairand chin amjilt husey!

Related Posts Plugin for WordPress, Blogger...