Хааяа блогонцрынхоо Music буланд тавьсан дуунуудаа сонсох дуртай байдаг юм. Тэгээд ер нь нилээд шүүлтүүрээр орсон дуунуудаа тэнд тавьдаг ухаантай. Энэ удаа Хурд хамтлагийн "Ээждээ" гээд сайхан дууг тавилаа.
Ер нь би их гөлгөр, бардам хүн юм шиг байгаа юм. Ээждээ хайртай гэж хэлж байлуу бүү мэд. Дандаа тойруу байдлаар л илэрхийлэхээ аяддаг. Бас их сонин. Хааяа ээжтэй муудна, ээжийг гомдооно. Тэгэхээрээ айлын хүүхдүүд шиг шууд сайн хүүхдийн дүрд хувираад, хэлсэн ярьснаар нь болоод байж чаддаггүй. Хайлж урсаад байдаггүй, наанаа бол гөлийгөөд л байж байдаг юм. Ер нь цаагуураа мессэж, сигнал бол авна. Бардам зангийн балаг гэж энэ байх даа. За тэгээд яривал их зүйл бий ...
Ээждээ - Хурд
No comments:
Post a Comment