Сумынх нь нутаг дэвсгэрт олон зуу га ой шатаж байхад сумын засаг дарга нь өөрийн тарьсан хэдхэн га ногоогоо хураагаад, ногоо маань хөлдлөө гээд байж байдаг. Амьсгаа!!!
Төсвөөс олон зуун сая төгрөг цавчихын тулд хэнд ч хэрэггүй байгууллага байгуулаад түүндээ байр, тавилга, тоног төхөөрөмж худалддаг эрхтэн дархтанууд байх юм. Бас амьсгаа!!!
Төсөлд сонгон шалгарсны төлөөсөнд төслийн мөнгөний тэдэн хувийг өг, тэгэхгүй бол хамтарч ажиллахгүй гэдэг төрийн байгууллагынхан байдаг нь хэнд ч ойлгомжтой. Амьсгаа!!!
Хүүхдийн үдийн цайнд гэрээт байгууллагынхаа мөнгийг нь төлөлгүй, төрийн сан удаад байна гэсэн мөртөө ачир дээрээ өөрөө хувьдаа эргэлдүүлж байдаг сургуулийн захирлууд байх юм. Бас амьсгаа!!!
No comments:
Post a Comment