Monday, November 1, 2010

Сум

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн нэгэн суманд ажиллалаа. Тус сумын 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад арга зүй, бодлого, судалгааны чиглэлээр оролцов. Аав маань "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг боловсруулахад оролцсон, тэгэхэд нь би туслах судлаач байдлаар бага сага зах зухтай болсон нь ихээхэн дөмөг байв.

Асуудал олон байна. Тэгэхдээ олон юм нуршаад яахав. Юуны түрүүнд статистик гэгч Монголд хөгжөөгүй, дээр нь түүнийгээ яасан ч айхтар мундагдаж засдаг юм бэ гэж бодогдсон. Статистик нь зүгээр л цуглуулга шинжтэй байх бөгөөд ядаж анхан шатны боловсруулалт хийгдээгүй байгаагаас сумын удирдлага шийдвэр гаргалтанд үүнийгээ ашигладаггүй, цээжний пан, мэдрэмжээрээ хусдаг нь харагдаж байв. Харин тэр түүхий статистик дээр бүтэн шөнөжин суусан нь тоо бодох, шинжилгээ хийх дуртай мань мэтэд сайхан завшаан боллоо. Гэхдээ энэ нь ч маш ядмаг, дутуу тул том дүгнэлт хийх арга алга, ер нь бол ядуурал, нийгмийн сүйрэл, ажилгүйдэл, өрөөсгөл эдийн засаг, байгаль орчны доройтол, нүүдэл суудал гэсэн үндсэн тойм асуудлууд байна.

Зураг авсан. Тэгж байгаад нэг нартай өдөр оруулж ч магад.

1 comment:

Anonymous said...

Nice post...Thank you for sharing some good things!!

Related Posts Plugin for WordPress, Blogger...