Нэг бодол. Хүн ер
нь сонин амьтан. Нийтлэг зүйлсийн талаар жигтэйхэн гэгээнтэн хүн шиг авч
хэлэлцэж чаддаг, тэгэх боломж гарвал гуяа алгадаад гүйдэг мөртөө өөрийнхөө
явцуу, амин эрх ашиг дээрээ тулахаар, зарим нь бүр тулаагүй байхад ч нөгөө яль
шальгүй аашлагч маань чөтгөр болохоо таниулаад эхэлдэг. Бидэнд үнэт зүйлс алга. Хуулбарууд бол зөндөө байгаа.
Бас нэг бодол. Өөрийгөө
буруутгаж чаддаг хүн бол бас боломжийн хүн. Хэхэ, манай нийгмийн тухайд хэн ч
өөрийгөө буруутгахгүй байна. Яахав хаа нэг ганц нэг улс төрч ардад бусдын л
адил хүн шүү дээ хөөрхий минь гэж өрөвдүүлэхийн тулд өөрийгөө буруутгахаа аядаж
шоудаж байгаа харагддаг. Тэгэхээр аливаа үйлдэл, эс үйлдлээс тэр зүйлийн
чанар чансаа, юуны учир ингэхэд хүрэв, юуг зорьж байна гэдгийг нь хардаг байх ёстой. Бид ингэж чадахгүй. Бид сэргэн мандлын өмнөх Европ шиг харанхуй байна.
Дахиад нэг бодол.
Бидний дийлэнхи нь туйлшрагчид. Аливааг сайн, эсвэл муу гэж хардаг. Нэг сайн
гэж харсан зүйл нь дандаа сайн байх ёстой мэтээр, эсвэл нэг муу гэж харсан зүйл
нь дандаа муу байх ёстой мэтээр зүтгэдэг. Муу зүйл сайжирч болно. Сайн зүйл
муужирч болно. Гол нь хэрхэхэв гэдэгт л байгаа юм. Удирдлага судлалд бодит үр дүнг"гүйцэтгэл"-ээр хэмждэг. Ирээдүйнхийг бол динамик таамаглалаар хэмждэг. Уг нь 10 жилийн стандарт боловсролтой хүн эдгээрийг гадарлахтайгаа болчихсон байх ёстой. Гэтэл бид тийм биш байгаа учраас манай макро болон микро удирдлагууд цаашдаа ч ийм дампуу хэвээр байх гээд байна.
Бид аливааг зөв үнэлж, зөв хэмжиж чадахгүй байна. Бид юуг яаж хэмжих ёстой гэдгээ одоо хүртэл ойлгохгүй байна. Манай нийгэм хэмжиж чадахгүй учраас 3 л-ийн бидонд 5 л сүү хийж байна. 2 кг чихэр авахын тулд 5 кг-ын үнэ төлж байна. Нэг жишээ авая. Компанид ажлын хувь оролцоо, үүрэг нөлөө багатай, тэгсэн мөртөө хийдэг ажил нь дүр төрхийн бизнес буюу даргынхаа өмнө туйлын сайн хүн болохын төлөө явдаг, магадгүй дуу, спортдоо сайн нэгэн ажилтан, олон таван үггүй, ийш тийш далдагнаж харайдаггүй, хийх ёстойгоо эзний ёсоор хийчихдэг, компанидаа санаа зовдог нөгөө ажилтан байлаа л даа. Манай нөхцөлд компаний захирлууд хэнийг нь сонгож байна? Далдагнуурыг нь! Ийм л байгаа, тиймээс бид орчин үеийн нийгэм биш.

No comments:
Post a Comment