Saturday, March 12, 2011

Гамшиг

Гамшигт нэрвэгдсэн япон орон, тэнд байгаа эх орон нэгтнүүдтэйгээ амь нэгтэй байгаагаа илэрхийлье. Эмгэнэлтэй зүйл болжээ. Бас болж байна.

Сүүлийн зуунуудад хүн төрөлхтөн шуналын дэв болж, бид гайхамшгийг бүтээж чадна гэж буруу ишилсэн сүх шиг хүрээлэн буй болон өөрсдийн сэтгэлийн нандин байгаль руу дайраад, цавчаад, устгаад байсан. Гэтэл яав? Ухамсартай бол хэмжээ дамжаагаа мэдэж, хэр хэмжээндээ хэр тааруу, утга учиртайгаар амьдрах ёстойг ойлгохоор л зүйл боллоо.


Зурагт, твиттер энэ тэрээр ялаа шиг олон сэтгүүлчид, улс төрчид, үймээнийг дагаж зүрх нь хөөрсөн ардууд шаваастай. Дүрдээ итгэсэн сэтгүүлчид дэвэргэлт, дэгсдүүлэлтийг хийж өгч байх шив. Хэхэ жинхэнэ хүмүүс хаагуур байдаг бол оо?

Энэ дэлхий учир замбараа нь олдохоо больчихжээ. Байгалийн гамшиг бол яахав жамаараа болох ёстой байгаад болоо биз. Гэтэл хүмүүсийн өөрсдийн бүтээлүүд болох нийгэм, технологи нь улам бүр нарийн төвөгтэй болж хөгжих тусмаа улам бүр анхны мөн чанараа гээж, улам бүр өрөөсгөл, хиймэл, хортой болж байгаа бололтой. Өмнө хэлсэнчлэн хүн төрөлхтөн хэмжигдэхүүний асуудалтай. Энэ хэмжигдэхүүний гажиг улам ихэсч байна.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...