Saturday, March 19, 2011

Libu a.k.a Libya

Сүүлийн үед Ливи дэх иргэний дайн (мөргөлдөөний шинжтэй)-ыг анхааралтай ажиглалаа.

Уг үйл явдал яагаад сонирхлыг минь татав гэвэл АНУ урт удаан хугацаанд энэ талаар идэвхитэй дуугарахгүй, зөнд нь орхисон мэт байсан нь юм. Уламжлалт бодлогоор бол АНУ үүн дээр тоглох ёстой, тэгэхгүй бол түүний талаарх олон улсын, олон нийтийн хүлээлт нурах гээд байв. Энэ нь ёс суртахууны хүчтэй зэвсгээ зөнд нь хаяж, тэрүүхэн тэндээ амар тайван жаргая чухам гэж байгаа мэт аминчхан, явуургүй харагдаж байлаа.

АНУ-д хайр зарласандаа ч ингэж бодсонгүй, зүгээр л Монголтой холбон уг нөхцөл байдлыг бодоход АНУ-ын байгаа байдал таалагдахгүй байсан юм. Зөвхөн АНУ-ыг яриад байгаа нь миний хувьд өнөөдөртөө АНУ бол дэлхийн цагдаа гэдгийг хүлээн зөвшөөрдөгтэй холбоотой.

Мэдээж уг мөргөлдөөнд оролцох нь тодорхой эрсдлийг дагуулж байв. Хэрвээ олон нийтийн бослого яллаа ч бодит үр дүн нь гарахгүй бол яахав? Заримдаа ясыг нь хавталзуулаад байдаг Ирак дахь бүтэлтэй ч юм шиг, бүтэлгүй ч юм шиг оролцоо шиг зүйл болох вий гэх мэт.

Гэтэл дэлхий нийтийн ерөнхий хандлага Ойрхи дорнод дахь явцыг зөвтгөх талдаа байгаа шүү дээ. Мөн эдийн засгийн үүднээс бол Ливи газрын тосны зах зээлийн сүрхий том тоглогч биш, гол тоглогчид нь өөрсдөө Ливи дэх явцыг дэмжсэн, тэр бүү хэл Саудын Араб Ливийн газрын тосны нийлүүлэлтийг нөхөх амлалт өөртөө хүлээгээд байв. Ливийн дотоодод ч уг үйл явдлыг дэмжиж байгаа бодитой улс төр, эдийн засаг, нийгмийн хүч байгаа мэт. Тэр битгий хэл тэндхийн хоёр дахь том газрын тосны компани нь босогчдын талыг дэмжиж буйгаа мэдэгдэж байлаа. Уг үйл явдалд идэвхитэй хандсанаараа харин ч стратегийн барьцаа лавшруулаад авах боломж байгаа мэт харагдаад байсан юм. Тэгээд хамгийн чухал нь АНУ Ливийг тоохгүй орхисноороо хүлээх ёс суртахууны болоод гадаад бодлогын алдагдал харьцуулашгүй том байлаа. Ингээд нөхцөл байдлыг түгшин харж байв.

Обама (Обама тэргүүтэй засгийн эрх баригчид) дуугүй байгаад л байлаа. Түүнийг анхлан Ерөнхийлөгчөөр сонгогдоход тэрээр бодлоготон (ккк politic) шиг биш, зүгээр л үйлчилгээний ажилтан (Serviceman) мэт, хэт хүмүүст таалагдахыг хичээгээд, хэт хөнгөхөн гүйгээд байна уу даа гэж бодогдсон юм. Тэр бодлыг минь бататгах мэт АНУ шийдвэргүй, гөлгөр байгаад л байлаа. Сонин санагдаж эхлэв. АНУ ингэтлээ аймхай болчихсон юм гэж үү? Иракийн дайнд л эд нарын зүрх нь үхчихэв үү? Олон нийтийн санаа бодлын өмнө АНУ-ын олон арван жилийн турш дэглэн найруулж ирсэн бодлого, тоглолт хүчгүйдлээ гэж үү? Энэ гутамшгийн дараа АНУ нэр хүндээ хэрхэн аврах вэ? АНУ-ын яриад байдаг ардчилал, түүгээр нөхцөлдсөн гадаад бодлогын зөвтгөл хэрхэн үнэ цэнээ хадгалах вэ?

Ашгүй түүнийг олон улсын түншүүд, төрийн бюрократ бүтэц, Бүгд найрамдах намын шонхрууд, нөхцөл байдлын ерөнхий хандлага чирэн, түлхэн байж зогсох ёстой байранд нь зогсоолоо. За тэгээд мань хүний (Обама) хувьд хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжин олон нийтийн санаа бодлын байршилт хэрхсэн нь байсан болов уу даа? Мөн миний тааварлан таах аргагүй нэг зүйл бол АНУ дипломатын арга ажиллагааны хувьд маневрлан нэг хэсэгтээ идэвхигүй, төвийг сахисан байдалтай байгаад байсан юм болов уу гэх хардлага ч байна.

Түдгэлзсэн Орос, Хятад хоёрыг бол ойлгож байна. Учир нь тэд өөрсдөө Ливитэй ойрхон завин дээр сууж буй тул нөхцөл байдал төдийлөн таалагдахгүй байгаа. Ялангуяа Оросын хувьд Ливийн дэглэмийн Соц нийгмийн үеийн их өрийг нь тэглээд оронд нь нилээд том гэрээ хэлцлүүд байгуулсан байсан нь яаж ч магадгүй болоод байгаа юм. Тэд татгалзаж, олон улс, олон нийтийн өмнө нэр хүндээ алдахыг хүссэнгүй, оройлон оролцож өөрийнхөө ашиг сонирхлын эсрэг явахыг хүссэнгүй. Тэгээд л түдгэлзчихлээ.

Кадафи бол олигтой нөхөр биш, ялангуяа яг одоо бол бүр олиггүй харагдаж байна. Гэтэл тэр бол улсын Ерөнхийлөгч. Тэр улс орондоо хуулийг сахиулах, хууль ёсны дэглэмээ хамгаалах эрхтэй нөхөр. Гэхдээ тэр албадлага, дарангуйллаар л засаглалыг атгадаг учир легитим чанар муутай аж.

Ер нь Кадаффигийн муухай зан, муу нэр хүнд, муу засаглал, дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчирхэг байдал, бүс нутаг дахь явц, Арабын лигийн орнуудын энэ дэглэм, Кадафигийн талаархи хандлага, магад зарим талаар өөрийгөө аварч, эсхүл очков авахын тулд Арабын болон Европын зарим орон түүнийг золигт гаргаж буй зэрэг нь түүнийг буланд шахчихлаа.


Энгийн иргэдийг хамгаалахын тулд хүчирхийллийн дэмжлэг үзүүлнэ гэдэг их сонин ойлголт. Хэн нь энгийн иргэн бэ? Энгийн иргэд болон босогчдыг хэрхэн ялган зааглахав гээд л. Кадаффи хүчирхийлэх юм бол эрх, эрх чөлөөг хаалаа, зөрчлөө гэж яригдана, босогчид засгийн газрын эсрэг хүч хэрэглэх юм бол эрх чөлөөний төлөөх тэмцэл гэж яригдах болно. Хэн хүчирхийллийг эхлэв гэдгийг одоо бол дийлэнхи нөхдүүд анзаарахгүй байх болов уу. Бүх юм ойлгомжтой байна.

Миний хувьд Ливийн ард түмний дийлэнхи олонхи нь үүнд хэрхэн хандаж байна вэ гэдгийг мэдэхгүй юм. Үнэт зүйлийн болоод үндэстний ашиг сонирхлын хувьд бол босогчдыг дэмжиж байна, ккк.


Өөрийн хязгаарлагдмал мэдээллийн хүрээнд дүгнэхэд нэг иймэрхүү байна.

2 comments:

Tulip said...

АНУ пуужингаар харвах гм цохилт өгч байгаа нь хэр үр дүнтэй арга юм бол? ард түмнийх нь төлөө гэж байгаа ч бас л хүний амь сүйтгэсэн арга биш гэж үү? эсүл цаана нь өөр зорилго бас бдаг юмуу. би энэ талаар сайн мэдэхгү л дэ, тэгээл асуулаа.

Gundegee said...

harin eee. amidrald er n olon songolt bdag shu de. songolt bolgon une tsene (zolios)-tei. hamgiin zuv songolt n ene gej uzsen bh. Zovlongiin hurdan n, baga n deer gej zuvtguh yum da te.

Gaddafi bol yaria heleltseer yavuulahuits, alivaad buult hiihuits hun bish. Tegeed ter uuruu mash hargis huchirhiilliig ard tumniihee esreg yavuulaad bgaa uchir tuuniig n hyazgaarlah, zogsooh shaardlagatai gej uzej bgaa. Medeej Gaddafi-giin talyn humuus ruu tsohilt ugch bgaa uchir hunii ami uregdeh bh. Ali boloh onchtoi tsohilt uguhiig hicheeh n medeej ch homorgond n engiin irged ch urtuh bh. Gehdee ugaasaa l tereer allaga uildej bgaa, bosogchdyg, hotuudyg ezlevel bur iluu hyadlaga yavuulna shu de. Tuunees garah hohirol dairaltyn ulmaas uchrah hohirloos baga bna gej naidaj l bna.

Related Posts Plugin for WordPress, Blogger...