Thursday, April 7, 2011

Улс төрийн философийн ишлэлүүд


Нэгэнт хүчний элементүүд бие биедээ нөлөөлөх тул тэдгээрийн харилцааны янз бүрийн зохицлын үр дүнг үнэлэх нь үлэмж бэрх юм. Байгалийн нөөцийн дутагдлыг тэргүүний шинжлэх ухаан, техникээр нөхөж болно. Удирдлагыг үзэл суртал сулруулж болно. Бүх элемент үлэмж сүлжилдсэн, үүнээс уламжлан, хийх тооцоо ихээхэн төвөгтэй учир зарим судлагч хүчийг ямарваа нэгэн ухаалаг оновчтой, магадтай тодорхойлох найдвараа алдаж байна. McCelland Ch. Theory and International System. London, 1966, p.22.

Хэрэв хүчийг төр улсын далд чадвар гэж үзвэл түүний бололцооноос бодит байдал болж хувирах нь, өөрөөр хэлбэл түүний хэрэгжих эсэх нь ямар ч тохиолдолд орон, цагийн тодорхой нөхцлөөс хамаарна. Наполеон шиг “хүчийг” мэддэг хүн өөрийн нь талд материаллаг хүч давуу байсан ч (дайсны тал давуу байхыг ярихгүй юм гэхэд) тулалдааны, тэгэх тусмаа кампанит явуулгын эцсийн дүнг угтан хэлэх дургүй байсан нь санамсаргүй биш биз ээ. Эхлээд зодоонд лавхан орох хэрэгтэй, тэгвэл цааших нь мэдэгдэнэ гэж тэр ярих дуртай байжээ. Өөрөөр хэлбэл хүчний харьцааг гагцхүү хүчийг шалгаж л мэднэ. Гарамгай стратегичийн хувьд Наполеон, тулалдааны эцсийн дүн “олон батальоноос”, өөрөөр хэлбэл материаллаг хүчнээс биш, харин түүнийг хэрэглэх тодорхой нөхцлөөс, үйл явдлын гэнэтийн эргэлтээс, үйл явдлын ба харилцан үйлчлэгч үйл явцын урьдчилан хэлэх аргагүй хөгжлөөс, бүх тушаалын цэргийн дарга нарын чадвараас, тодорхойлоход бэрх боловч хэзээд бодитой оршин байдаг цэргийн ёс суртахууны-психологийн байдлаас, өөрөөр хэлбэл харилцан үйлчлэгч, харилцан холбоот хүчин зүйлийн бүхий л цогцоос шалтгаална гэдгийг сайтар ойлгож байлаа. Эдгээрийг урьдчилан тодорхойлох, тооцох нь (хэрэв бололцоотой юм бол) туйлын бэрх бөгөөд гагцхүү харилцан үйлчлэлийн явцад л илэрнэ. Эдгээр нь армийн буюу төр улсын боломжийн чадварыг бодит хүч болгож, эсвэл хүчний дутагдал болгож хувиргана. Э.А.Поздняков. Улс төрийн философи. УБ. 2004, х.532.

“Төгс эрхт” нэгжүүд байнгын тэмцэлд татагдан орсон (байдаг) төр улсуудын системт системт хүч нь цагийн цагт харьцангуй хэмжигдэхүүн байлаа. Бусдаас бүрэн тусдаа оршин буй төр улс “хүчний ашиг сонирхолтой” байж чадахгүй, яагаад вэ гэвэл төр улсуудын холбоо, өрсөлдөөн, мөргөлдөөнөөс ийм ашиг сонирхол урган гарна. Төрийн “хүч” гэдэг ойлголт дангаараа утгагүй юм; бусад төр улсын хүчтэй жишихэд л утгатай болно” Schuman Frederick. International Politics. N.Y., 1933, p.506

Хүчин чадлын онцолборын шинжийг гол болгох нь “улс төрийн реализм” хэмээх чиглэлийн хамгийн сул тал бөгөөд энэ нь ч далд үлдсэнгүй. Поздняков Э.А. Улс төрийн философи. УБ., 2004, х.536

“Хүчний тэнцэл нь санамсаргүй нөхцөл байдал, талархал, жигшил, эсвэл бусад иймэрхүү мэдрэл сэтгэлийн тулгасан зорилгот чанар биш, улс төрийн бодлогын хууль мөн” Churchill Winston S., The Second World War., Vol.1, The Gathering Storm. Boston, 1948, pp.207-208.

“Хүчний тэнцвэрт хуваарь, эсвэл эртний Ром шиг бүхнийг багтаасан нэг эзэнт улсад бүгдийг захируулах энэ хоёроос өөр сонголт байхгүй” Butterfield H. The Balance of Power. In: Diplomatic Investigations. Essays in the Theory of International Politics. Ed. by Herbert Butterfield and Martin Wight. Cambridge, Massachusetts, 1966, p.142.

“Тэнцвэрийг хөдөлгөөнөөс тусгаарлашгүй … Аливаа тусгаар харьцангуй хөдөлгөөн бол … харьцангуй тайван байдал, тэнцвэр тогтоох эрмэлзэл мөн бөгөөд үүний хамт “аливаа тэнцвэр цаг зуурын, харьцангуй байдаг юм ” Маркс К. И Энгельс Ф. Соч., т. 20, с. 561-562.

“Төр улс нь өөр нэгэн төр улсын хүчийг хязгаарлах ажил үргэлж хийж байдаг. Төр улс өөртөө ашигтай тэнцлийг сонирхдогт асуудлын гол нь байгаа юм. Тэдгээрийн зорилго нь тэнцвэр биш, Илэрхий давуу байдалд оршино.” Spykman, N. Op, cit., pp, 21-22

Хэн нэг нь зорилгодоо хүрэлгүй зогсоно гэж бодвол үнэхээр утгагүй хэрэг болно, Учир нь зорилгодоо хүрэх зориг хүсэл бол түүнд хүрэхэд шаардагдах бүх хэрэгслийг ашиглах зориг хүсэл юм… Эдгээр хэрэгсэл цөмийнх байгаа баримт дангаараа утга холбогдолгүй юм. Түүгээр үл барам эдүгээ түүнийг эзэмшиж, үндэсний аюулгүй байдал хутганы ирэн дээр байгаа нөхцөлд түүнийг хэрэглэнэ гэдэгт эргэлзэх юмгүй болно. Цөмийн зэвсэг хэрэглэвэл хойшлуулж болно гэж бодвол өөрийн улс орныг устгахад тэргүүлэгчдийн суудалд суух улс төрийн бодлоготон цөөн биз ээ. Holmes Robert. On war and Morality, Princeton, N.J., 1989, p.5.

Хэрэв та дайтагч их гүрнүүдийн хоёр бүлгийн улс төрийн бодлогыг хэдэн арван жилийн турш судлаагүй бол… хэрэв та энэ дайн урьдын улс төрийн бодлоготой холбогдсоны харуулаагүй бол та энэ дайнаас юу ч ойлгохгүй. См.: Ленин В.И. Полн. собр. соч., т.32, с.79, 80, 82.

Нийгмийн тухайд гэвэд энд ерийн батлан хамгаалах эрх нь заримдаа довтлох зайлшгүйг төрүүлдэг, жишээлбэл, урт хугацааны найрамдал өөрийг нь устгах бололцоо нөгөө улсад олгож байна. Энэ цаг үед довтолгоо л энэхүү устгалыг зогсоох цорын ганц арга хэрэгсэл болж байна гэдгийг ард түмэн олж харах тохиолдол байна. … дайны эрх нь зайлшгүйгээс, чанд шударга ёсноос урган гарч байна. Монтескье Шарль. О духе законов. Кн. Х, гл. 1. Избр. произв., М., 1955, с.275.

Шууд оролцогчид нь дайнд нэмэрлэн оруулдаг эдгээр бодгаль зан суртахууны мэдрэмжгүйгээр аливаа дайн улс төрийн үргэлжлэл гурав дахин болж байлаа ч гэсэн нядалгаа болж хувирах юм. Дайн бүхэн ёс суртахууны энергийн бөөм юм. “Эцсийн ялалт” ёс суртахууны энергийн ачаар хүрсэн гэдгийг батлаж болохгүй ганц, хоёр дайныг хэн хүн нэрлэж чадахгүй биз ээ. Ranke Leopold von. The Theory and Practice of History, p.117.

Улс түмэн бүрийн соёл хосгүй, өвөрмөц байдаг төдийгүй, түүний салшгүй хэсэг болох шинжлэх ухаан ч ардын, үндэсний шинжтэй тухай санааг Данилевский хөгжүүлж байлаа. Данилевский энэ талаар хамгийн төвөгтэй жишээ авсан нь үндэсний шинж чухам яаж байх вэ гэмээр математик юм. Энд ч, тэгэхдээ бүр тод илэрдэгийг Данилевский харуулжээ. Тэрвээр үүнтэй холбогдуулан, грекүүд математик судалгаандаа геометрийн арга гэгчийг, шинэ Европын эрдэмтэд анализын арга хэрэглэж байсан баримт жишээ гаргажээ. Судалгааны аргын энэ ялгаа санамсаргүй биш; эллиний болон герман-ромын соёлын маяг бүхий улс түмний сэтгэцийн онцлогоор үүнийг сайтар тайлбарлаж болно гэж тэр үзсэн юм. Э.А.Поздняков, х 42

Үндэсний төр улсын амжилтын нууцыг түүний өвөрмөц төрийн үйл ажиллагаа, төлөвлөгөө, эрмэлзлээс, товчилбол улс төрөөс эрэх хэрэгтэй, биологи буюу географийн зэрэг хөндлөнгийн салбараас эрэх хэрэггүй. Ортега-и-Гассет Хосе. “Восстание масс”. – “Вопросы философии”, 4/1989, с.143-145.

“Үндэстэн бол арьстны ч, тэр байтугай угсаатны зүйн ч категори биш нь мэдээж. Энэ бол юуны өмнө соёлын, дараагийн дугаарт улс төрийн категори юм. Бид түүнийг төр ба соёлын давхцан тохироо гэж тодорхойлж болно. Тухайн соёлын бүх, эсвэл бараг бүх хүрээ улс төрийн нэгэн зохион байгуулалтад багтаж байгаа, түүний дотор нэгэн зонхилох соёлд байр байгаа тэр газар бид үндэстэн гэж нэрлэдэг зүйл үүснэ”. Федотов Г.П. Судьба и грехи России. В 2-х тт., т.2, М., 1992, с.245.

Түүхийг ард түмэн (үндэстэн) бүтээдэг бус, харин ард түмнийг түүх бүтээдэг. Федотов Г.П. Судьба и грехи России. В 2-х тт., т.2, М., 1992, с.245.

Орчин үеийн итали буюу грек үндэстний соёл нь эртний Ром, Грекийн эсвэл Сэргэн мандалтын соёлтой зөвхөн газар нутгийн нийтлэгтэй; үүнчлэн өнөөгийн франц үндэстний соёл – Соён гэгээрүүлэлтийн үеийн францын соёлтой, өнөөгийн Германы соёл – Романтизмын үеийн, Бисмаркийн эсвэл Хитлерийн үеийн Германы соёлтой; өнөөгийн Орос орны соёл – Москвагийн Орос буюу XIX зууны Оросын соёлтой газар нутгийн нийтлэгтэй… Угсаатан - түүхийн нийтлэгийн хувь ард түмэн бүр хөгжлийнхөө явцад үндэсний янз бүрийн соёлтой янз бүрийн үндэстнийг төрүүлж болно. Э.А.Поздняков

“Ард түмэн бүр өөрийн нь амьдарч буй, нөхцлөөр тодорхойлогдсон өөрийн зан суртахуунтай байна. Иймээс түүнийг түйвээж, ямар ч эрхэм байлаа гэсэн өөр зан суртахууныг түүнд тулган хүлээлгэх боломжгүй юм”. Дюркгейм Э. О разделении общественного труда. М., 1991, с.222-223.

“Эдүгээ хүртэл хүн төрөлхтнийг зан суртахуунтай болгох ёстой байсан бүх арга хэрэгсэл огт зан суртахуунгүй байсан юм“. Ницше

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...