Хүн Маслоугийн хэрэгцээний онолын дагуу явдаг гэдгийг урьд өмнөхөөс
илүүтэй ойлголоо. Мэдээж өмнөх "Боломж" гэсэн бичлэгт дурьдагдсан хүчин
зүйлсээс ангидаар бол шүү дээ.
Тэгэхээр хүний хэрхэн бодож, үйлдэж буй нь Маслоугийн хэрэгцээний онол болоод "Боломж"-ийн хязгаараар тодорхойлогдоно.
ХҮН
бол гоц гойд амьтан биш, бурхан биш, байгалийн (ертөнцийн) нэг хэсэг
юм. Бүгдийг захирах гэж, бүгдийг тааллаараа байлгах гэж, бүгдийг эзэмдэх
гэж тэмүүлэх нь утгагүй билээ. Ертөнцийн түгээмэл хууль гэж нэг л бий.
Түүний нэг хиймэл, барьцгүй давхрагыг нь Нийгмийн хууль гэж бид тайлдаг
бололтой. Ертөнц жамаараа явсан, жамаараа яваа, жамаараа ч явна. Энэ нь
өөрийн, индивидуалийн үнэ цэнийг огт үгүйсгэж байгаа хэрэг биш.
Ертөнцийн жамыг мөрдүүлэх, ертөнцийн жамыг хурдасгахын төлөө ухамсарт
хүн амьдардаг байна. Энэ тухай бага бичвэл буруу бичих тул их
задаргаатай, багцлахад төвөгтэй, сүүлд бичнээ.
Энэ
бүгдээс хийх хувийн дүгнэлт бол өөрийн явцуу дур хүслээ гүйцэлдүүлэх
зорилгоор мөнгө, эрх мэдэл, эд хөрөнгө, өнгө төрхийн хойноос хөөцөлдөх
нь бүхэлдээ утгагүй, үр ашиггүй ажил ажээ. Бид зүгээр л гинжин цувааны
үргэжлэл байх гэж, мөн хайрын төлөө, үнэ цэнийн үржвэрийн төлөө
мэндэлжээ.
No comments:
Post a Comment