Мэдлин Олбрайт Монголд айлчилж, ГХЯ-нд лекц унших үед гадаа нь 20 гаруй иргэд жагсаж, Монголд ардчилал байхгүй, битгий хошгоруулаад бай хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байв. Ардчилал байгаа, байхгүй гэдэг бол асар комплекс асуудал болчихоод байгаа. Харин бид ингэж жагсаж чадаж байгаа нь, өөрөө өөртөө (олон хүн) үнэнч байгаа нь ардчилал бэхжих найдвар байгааг харууллаа. Сүүлийн жилүүдэд дампуурал дагуулах их мөнгөний үнэрээр хүмүүсийн тархийг цатгахыг оролдсон боловч хүмүүс амьд байгаа, биеэ даан сэтгэж чадаж байгаа нь урамтай байна.
АНУ-ын тухайд ардчиллын үлгэр болсон, түүний давалгаануудыг өдөөгч орон мөн боловч энэ улс чинь цаанаа бас өөрийн ашиг сонирхолтой, ахуй амьдралтай учир хүн төрөлхтөний сайн сайхан байдлын төлөө хоолоо хасахгүй нь ойлгомжтой асуудал шүү дээ. Түүх ч үүнийг хангалттай нотолдог. Хэрвээ ашиг сонирхол байвал ардчиллын зөвтгөлөөр үндэслэгээ хийдэг. Байхгүй бол формал байдлаар төвийг сахидаг. Үүнийг түүх хангалттай гэрчилсэний сүүлийнх нь Ливи болон бусад орнуудад өрнөж буй үйл явцад АНУ хэрхэн хандаж байгаагаас харж болно.
Ардчилал бүр өөрийн онцлогтой байдаг. Түгээмэл үнэт зүйлс, түгээмэл суурь дэвсгэр байхын дээр яалт ч үгүй үндэстэн бүрийн түүхэн нөхцөл байдал, сэтгэлгээ, соёлын бүрдүүлбэрүүд, геополитикийн тулгалтанд хавчигдан, хэрчигдэн, хавсарган хөгжиж бэхждэг билээ. Энэ тухай ерөнхий ойлголтыг эндээс авсан биз ээ.
Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын нүүдлийн хувьд бид АНУ-д найдвар тавихгүй байхын аргагүй, АНУ болон түүний холбоотнуудыг гуравдагч хөршийн чинээнд хүргэхийн төлөө бид зүтгэхээс өөр замгүй билээ. Харин ардчилал бол бидний дотоодын асуудал, одоо өөрсдөө ардчиллаа засаж сэлбэх, бие сэтгэлээ зориулах хэрэгтэй болчихоод байна. Тэгэхгүй бол АНУ дарангуйлагчидтай ч ойлголцож чаддаг, зарим талаараа дарангуйлал нь ардчиллыг бодвол илүү барьцтай харилцаанд тооцдогыг мартах учиргүй юм.
4 comments:
Харин гадаад харилцааны яамны урд хүмүүс эсэргүүцэн цугласан гэж уншсан. Уг нь ч бодож сэтгэдэг, тэрнийхээ дагуу хийдэг хүмүүс манайд бий. Би ч өөрөө бүр 2004 онд болж байсан жагсаалд оролцоод Ялалтын талбайнаас СҮхбаатарын талбайруу хүмүүстэй алхаж л байлаа. Хамагийн гол нь эдгээр хүмүүс нэг зорилго доор нэгдэхгүй л бол энд тэнд тархай бутархай аймагууд гэдэг шиг л тэгээд өнгөрнө. Сүүлдээ аан ингэж л байдаг юм тэгээд л мартагддаг гэсэн загварт орчих вий.
Америкын ардчилалын талаар:
Америк бол одоогоор дэлхийн дахинаа АРДЧИЛСАН орон гэгдэж буй. Гэхдээ мэдэхгүй ээ, энэ байдал нь хэр удаан үргэлжилэх вэ? зарим америкчуудын америк ардчилалынх нь тухай өөрсөдийн бодол. Саяхан би үзсэн юм орж үзээрэй
http://www.youtube.com/watch?v=acLW1vFO-2Q&feature=related
huuh, nuguu "Gazryn tuhai" huulitai holbootoigoor Bat-uuliin hiisen Traktorchdyn jagsaal bish biz? Mun bol bi tend bas baisaan, kkk. 2 dugaar kursyn oyutan bhdaa :D
аан андуурсан байна 2005 он байжээ. Эрүүл нийгэмийн төлөө авилгалын эсрэг гээд Батзандан Магнай гээд өч төчнөөн хүн анх цуглаж байсан юм. Анхных нь цуглаан байсан. Өмнөх орой нь телевизээр хэдэн оюутануудтай мэтгэлцээд, би бүр тэр оюутануудын өмнөөс боож үхэх шахсан. Бүр бууны нохой. Монгол оюутануудыг хараад уур хүрсэн гэж. Уурандаа маргааш нь ялалтын талбай дээр очсон чинь манай залуучууд ямар ч идэвхигүй, дандаа хөгшин хүмүүс эсвэл ядарангуй царайтай, хөдөөний бололтой хүмүүс байсан шүү. Цөөхөн хүн байсанаа сүүлдээ овоо нэмэгдсэн. Тэндээсээ бүгдээрээ хөдөлөөд Сүхбаатарын талбайруу алхаад... хэхэ.
МУИСын өмнө нөгөө хэдэн оюутан бууны нохой болоод л бас тэр өдөр цуглаан хийгээд хөгөө чирсэн.Эрүүл нийгэм хөдөлгөөнийг эрүүлжүүлэх цуглаан гэдэг нэртэй хэхэ.
Энд блогтоо нэг хальт бичиж байв
http://gunuhaanduguilan.blogspot.com/2010/03/blog-post.html
Эрүүл нийгэмийн төлөө нэгдье тэмцье гээд бараг л анх удаа тийм маягийн жагсаал болсон байх. Түүний дараагаас ер нь тэгээд хүмүүс идэвхижээд хаа сайгүй л цуглардаг жагсдаг эсэргүүцэлээ илэрхийлдэг болсон.
энэ талаар би хуучин блогтоо хальт бичиж байв
http://khishigdelger.delhii.net/2008/07/07/609/
tiimerhuu zuils bolj bsan. tod sanaj bna. ter oyutnuudyg ner usaar n ch medeh yum bna :)
Post a Comment