Monday, May 9, 2011

Some pillars

Фэйсбүктээ шокролынхоо оргил үед бичсэн зарим бодлууд ийм байна. Шинэ цогц хандлага, түүнийг түших зарчмууд эхнээсээ маш гайхалтай үр дүнгүүд өгч буйг дурьдахгүй байхын аргагүй байна.
  • Бурхан амьдрал заяасан л бол чи авах ёстой бүх зүйлээ авчихжээ. Илүүг бусдаас бүү нэх. Авах ёстойгоосоо илүү зүйлийг чи өөрөө л бий болгох учиртай.
  • Бусадтай барьцаж, жөтөөрхөнө гэдэг бол жижиг хүний хөөрхийлөлтэй араншин. Амьдрал баялаг, дахин давтагдашгүй. Хэн нэгний хуулбар байх нь утгагүй.
  • Өөрөө хянаж чадахгүй зүйлсийг гомдоллохгүйгээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Эндээс үнэ цэнэтэй амьдрал эхэлнэ.
  • Чиний толгой супер компьютер шиг ажилладаг байж болно. Энэ бол зүгээр л физик өгөгдөл. Харин сэтгэл чинь хүн шиг байх ёстой. Энэ бол бурхны өгөгдөл.
  • Амьдралаас хэт ихийг хүсэж, түүн дотор өөрийгөө хэтэрхий томоор харвал алдас л болно. Ертөнц бүгдийг байр байранд нь өлхөн авааччихна.

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...