Sunday, May 9, 2010

Хитлерийн Германыг ялсан ялалтын баяр

Ялалтын баяртай холбоотой бичвэр, бичлэгүүд орууллаа.

Дэлхийн II дайныг эцэс болгоход 30 сая хvн нь алагдаж, үндэсний нийт баялагийнхаа 50%-ийг алдсан тус улсын үүрэг нөлөө асар их байсан боловч, бас л энэ улсын оролцоотойгоор дэлхийн II дайны харанга дэлдэж, дайны дараа болон дайны үед тус улсын явуулсан аймшигт хоморголлосон аллага, хүчирхийлэл, эзлэн түрэмгийлэл, цөлмөн хоослолт, цөллөгө гулагын давалгаанууд хүн төрөлхтөнд ямар их зовлон шаналал учруулсаныг мартаж болохгүй бизээ. Энэ бүгдийг нэхэн санахад нэгэн суут хүний хэлсэнчлэн дайны хамелеон шинжийг, түүний ямар нарийн төвөгтэй мөрийтэй тоглоом болохыг харж болохоор байна.


... Хүн төрөлхтөний түүхэнд дэлхий нийтийг хамарсан хамгийн том, хамгийн их цус урсгасан, хамгийн их хор хөнөөл учруулсан, хамгийн олон улс, хамгийн олон хvн оролцсон, үлдээсэн ул мөр, шийдсэн асуудлаараа хамгийн гол байр эзэлдэг дайн болох Дэлхийн II дайны Европ дахь театр энэ өдөр дуусгавар болжээ.

... Мюнхэний гэрээний дараа Гитлер дорно зүг дэх Германы гол дайсан, мөн гол тvнш ЗХУ-тай нууц хуйвалдаан хийж эхэллээ. 1939 оны 8-р сарын 23-24-нд Зөвлөлт-Германы хооронд Дорнод, Хойд Европт өөрсдийн ашиг сонирхлын хилээ тогтоосон "үл довтлолцох гэрээ, тvvний нэмэлт нууц протокол"-д гарын үсэг зурсан. Дурьдсан протокол ёсоор 1939 оны 9 сарын 1-нд Герман Польш руу баруун талаас нь халдсанаар дайныг албан ёсоор эхлүүлжээ. Харин ЗХУ-ын цэрэг гэрээн дэх өөрийн эрх үүргийн дагуу 9 сарын 17-нд Польшийн хилийг давж, Весла мөрөн хүртэлх нутгийг эзлэн түрэмгийлснээр Зөвлөлт-Герман улсууд шууд хиллэх болжээ.

... ЗХУ-ын гадаад бодлого тухайн үед өнгөн дээрээ дайны аюулын эсрэг байсан мэт ойлголт бидэнд их нийтлэг байдаг. Гэсэн хэдий ч үнэн хэрэгтээ дайнд илэрхий бэлтгэх, түүний тулд бvх боломжийг ашиглах, гэхдээ Гитлерийг өрнөд рүү түлхэж өрнөдийн ардчиллыг ганхуулах, Дорнод Европыг өөрийн нөлөөний хүрээнд оруулахад болзошгүй дайныг ашиглахаар Сталин эртнээс бэлдэж байв. Сталин энэ бодлогоороо дайны бодит аюулыг газар авахуулсан юм.

... 1941 оны 6 сарын 22-нд Герман 3 сая цэрэг, 3,800 танк, 4,800 их буу, 1,500 нисэх онгоц бүхий хүчээр  ЗХУ руу гэнэт довтлон орлоо. Германы цэргvvд гэнэтийн цохилтоор Оросын цэрэгт ихээхэн хохирол учруулж, богино хугацаанд их хэмжээний газрыг эзлэв. Энэхvv довтолгооныг гэнэдүүлсэн, итгэл эвдсэн явдал гэж үзсээр өнөө хvрсэн. Гэтэл сүүлийн vед зарим судлаачдын vзэж байгаагаар энэ нь урьдаас төлөвлөгдсөн, үүнд ЗХУ бэлэн байсан төдийгvй, 1941 оны 5 сард Улс Төрийн Товчооноос Германд дайн зарлах нууц шийдвэр хүртэл гаргаж байжээ. Тэр ч бүү хэл дайн эхэлсэн өдөр Улаан Армийн зарим анги Румыны нефтийн орд газрууд руу нилээн гүн цөмөрч орсон тухай баримт байдаг.

... Зөвлөлтийн Арми 4 сарын 16-нд Берлинд тулан ирж, 4 сарын 30 гэхэд Германы Берлин дэх сүүлчийн хүчийг буулган авсан. Энэ өдөр Германы фюрер Адольф Хитлер ажлын өрөөндее амиа хорлолоо. 1945 оны 5 сарын 8-нд Герман ялагдсанаа хүлээж, үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурснаар Еврод дахь дайн төгсөв (Германы цэргүүд Италид 4 сарын 29-нд, Варуун Европт 5 сарын 7-нд, Дорнод Фронтод 5 сарын 8-нд тус тус бууж өглөө. Харин Прага хот дахь төвийн бүлгийн эсэргүүцэл 5 сарын 11-нд хүртэл үргэлжилсэн байдаг).

День победы


Смуглянка Молдаванка


Катюша


Журавли

http://gundegee.blogspot.com/2009/09/blog-post_06.html

http://gundegee.blogspot.com/2009/06/blog-post_01.html

http://gundegee.blogspot.com/2009/10/1904-1905.html

No comments:

Related Posts Plugin for WordPress, Blogger...