Saturday, June 19, 2010

Шийдвэр

Үлгэн салган мөнгөний төлөө байгууллагад ажиллаж байхаар гээд өөр ажилд орсон. Энэ шийдвэр минь "чи юу хийчихэв, яаж байгаа чинь энэ вэ, чи ч ёстой ойлгомжгүй хүн юм аа?" гэж олон хүнийг дуу алдуулан, "хүн бас ингэж тэнэгтдэг ээ?" хэмээн олон хүний гайхшийг барав бололтой. Би яаж харагдаж буй нь би ямар хүн болохыг илэрхийлэхгүй гээд Индранила андын минь ишлэх дуртай нэгэн үг байдаг. Тэр л болж байх шиг байна.

Шийдвэрийн минь үнэ цэнэ их хэмээн найдаж буй ч эхнээсээ цаг хугацаа, санхүүгийн олон золиосуудыг төлөх шаардлагатай болж байгаа. Гэхдээ үүнээс өөрөөр байж чадахгүй хүний хувьд шуудраад орохоос өөр сонголт үгүй байх. Үүнээс хойш цаг хугацааг дэмий алдмааргүй байна. Бусдын амьдралаар өөрийгөө хүчлэн байж амьдармааргүй байна. Үүнээс хойш, түүнээс цааш өөрөө өөртөө эзэн болох минь! Тамхи татаж буй минь, блогт өдөрт нормтой юм шиг нэг бичлэг оруулж буй минь, хааяа юу ч хийхгүй, юу ч бодохгүй мэлрэн суугаад байгаа минь өөрийн хүсэл тэмүүлэлдээ хатуу хандан, өөрийгөө үгүй хийн, стандарт амьдралаар явах гэж хичээсний минь нэг гор мөн буй за.

Нэгэнт л өөрийн тулгуур цэгээрээ үүнийг сонгосон хүний хувьд сайн сайхныг нь зүлгэн өнгөлж, муу муухайг нь тэвчиж, цаг хугацааг тэвчээртэй хүлээх л үлдлээ.

За яваад байж дээ Гүндэгээ минь!

4 comments:

Уйгаржин said...

Өөрчлөлт бүхэн үр дүн авчирдаг нь жам хойно. Хүссэн тэр үр дүн чинь гарах болотугай. Амьжилт!!!

Gundegee said...

bayarlalaa hugshuun :)

Koyuki said...

Хичээгээрэй :)
Бууж өгч болохгүй шүү!

Gundegee said...

anhaan, hicheenee :)

Related Posts Plugin for WordPress, Blogger...