Tuesday, September 28, 2010
Miiiike Snow
Song for no one - Miike Snow
In search of - Miike Snow
Burial - Miike Snow
The Kids Don't Stand A Chance - Miike Snow
Monday, September 27, 2010
Энэ ч Монгол мөн дөө! Амьсгаа гэж ...
Сумынх нь нутаг дэвсгэрт олон зуу га ой шатаж байхад сумын засаг дарга нь өөрийн тарьсан хэдхэн га ногоогоо хураагаад, ногоо маань хөлдлөө гээд байж байдаг. Амьсгаа!!!
Төсвөөс олон зуун сая төгрөг цавчихын тулд хэнд ч хэрэггүй байгууллага байгуулаад түүндээ байр, тавилга, тоног төхөөрөмж худалддаг эрхтэн дархтанууд байх юм. Бас амьсгаа!!!
Төсөлд сонгон шалгарсны төлөөсөнд төслийн мөнгөний тэдэн хувийг өг, тэгэхгүй бол хамтарч ажиллахгүй гэдэг төрийн байгууллагынхан байдаг нь хэнд ч ойлгомжтой. Амьсгаа!!!
Хүүхдийн үдийн цайнд гэрээт байгууллагынхаа мөнгийг нь төлөлгүй, төрийн сан удаад байна гэсэн мөртөө ачир дээрээ өөрөө хувьдаа эргэлдүүлж байдаг сургуулийн захирлууд байх юм. Бас амьсгаа!!!

Saturday, September 25, 2010
Drinking
АНХААР: Зүй бус болон аюултай зүйлс, үйлдэл, эс үйлдлийг сурталчилсан агуулга энэ бичлэгт байгаа тул 18 хүрээгүй хүүхдүүд болон тогтворгүй сэтгэл зүйтэй хүмүүс уншихыг хориглоно :)
За тоймловол бас л нэг уусан тухай бичлэг ... Маргааш эрүүлдээ устгана хэхэ.
За тоймловол бас л нэг уусан тухай бичлэг ... Маргааш эрүүлдээ устгана хэхэ.
- Өчигдөр үдэш хуучин ажлынхантай нэг газар суулаа. Давхар бас өөрөө өөртөө өөр хэнд ч хамаагүй, миний дотор л орших нэг нандин зүйлтэй холбоотой бяцхан баяр, гунигаа тэмдэглэсэн ухаантай. Өглөө нь нэгэн дотно найздаа өнөөдөр би ууна, бас зодолдохоос буцахгүй гэж тоглоом шоглоомоор хэлж байсны гүйцэтгэлийг хангасан нь тэр хэхэ. Над шиг энх тайванч хүн мэдээж зодолдоогүй л дээ. Зүгээр сүүлийн зодооны тухай ярихад өнгөрсөн жилийн зун нэг өвгөн японтой бааранд сууж байтал нэг гар ирээд чи монгол бол бос гэлээ. Боловсон, эелдэг царайлаад, бас гайхшраад бослоо. Хажуу дахь нөхдүүдийг бас чи монгол бол бос гэж байна. Онигоотой нь бүгд боссон. Япон дээр иртэл нөгөөх дүвчигнүүр залуу чинь зүгээр л чи бос гэлээ. Өвгөн боссонгүй. Би та боль, хэрэггүй энэ тэр гэж энхийг сахиулах гээд далдагнаж байгаад нөгөө үндсэрхэг, биерхүү гарт үсэртэл шанаадуулж байсан юм. Тэр бол ямар ч зорилгогүй шанаадалт байсан, гэхдээ шал гажиг нь тэгэхэд нээрээ би амьд хүн шүү гэж ч бодох шиг, ухамсрын шанаа гэдэг шиг сэргэлт энэ тэр ч авах шиг сонин болсон. Эндээс би юу гэж хэлэх гэж байна гэхээр тийм л үлбэгэр, бараг амьд яваагаа мартсан л амьдрах юм даа би гэж... Тэгээд бага сага барьцалдаж, гурвалжин дөрвөлжин юм болж байгаад салсан даа. Тэгтэл нөгөө өвгөн чинь та нар ийм сайхан залуус байж босоод байхдаа яадаг юм, яагаад ийм хүлцэнгүй ноомой байгаа юм бэ, би бол үзэлцэхээс буцахгүй гээд биднийг доош нь хийдэг юм даа. Бас л онигоо шүү энэ, нээрээ л тэр самурай байж мэдэх өвгөний өмнө ичгэвтэр байдалд орж байсан.
- Яг одоо би гэртээ орж ирээд сууж байна. Өнөөдөр нөгөө их сайн өдөр нь гэсэн. Тэгээд бараг миний таньдаг бүх хүмүүс хуримуудад оролцож байх шиг байна лээ. Би бас ажлын хүний хуримд оролцсон. Ер нь энэ миний оролцож байгаа хоёр дахь хурим юм уу даа. Үнэхээр нэгэн насны хайртайгаа үүнийг хийж байгаа бол дэндүү сайхан ёслол юм даа гэж бодлоо. Миний хувьд ёстой хэлж мэдэхгүй юм даа. Урьд нь блогтоо охин ярьдаггүй, privacy гэгч зүйлтэй байсан мэт, одоо бол тийм биш болсон. Учир нь би хэнээс ч нууцлах шаардлагагүй, мөн хэзээд хэний ч өмнө хүлээн зөвшөөрөх тийм л сэтгэл хөдлөл, хүндэтгэл төрүүлэхүйц хүнээ олсон. Зарим зүйл тодорхой бус. Тийм боловч энэ сэтгэлийнхээ төлөө би цаг хугацааг хайрлахгүйгээр үрэн таран хийж чаднаа. За за эргээд хурим руугаа ороё. Хурим янз бүр байдаг. Зарим хуримыг эмгэнэлт ёслол гэж бодоод байдаг юм хэхэ. Энэ хурим тийм биш байсан. Үнэхээр сайхан... Аз жаргал чин сэтгэлээсээ хүсэе. За тэгээд уусан алкохол, татсан тамхинуудын талаар бол ярилтгүй, аймшигтай. Гэхдээ миний рекорд бол биш. Дараагийн параграфаар энэ тухай яринаа. "Элит" төвөөс гараад ""M club"-д очоод караокэдсэн. Энд би cover байдлаар хичнээн нээлттэй, дунд нь орлоо ч дотор хүн бол асар нийгэмшсэн бус, нийгэмших сонирхолгүй гэдгээ хальт ойлгов. Манайхан сэтгүүлчид голцуу байдаг болохоор үнэн галзуу, ёстой нээрээ сайхан гарууд гэхээс өөр юу гэхэв дээ. Ингээд одоо гэртээ орж ирсэн байгаа нь энэ.
- Ер нь энэ жил сөрөг утгаараа их дэвшилтэй яваа. Миний алкохолны хоёр рекорд хоёулаа энэ жил тогтоогдсон. Нэг нь Бээжинд... Хүний нутагт баахан харь хүмүүсийн дунд тэгсэн гэхээр би бас л шал бүтэхгүй гар шүү нээрээ. Согтуу хятадууд мөрөөр тэврээл нэг юм шулганаад л байсан, би толгой дохиод л байсан хаха. Нөгөөдүүл мэдрэл алдсан тулдаа л намайг харь гэдгийг мэдээгүй байх. Тэгээд гараад нэг шөлний газар орж жоохон амь орсон. Шөнө 4 хүртэл нутгийн хоёр нөхдүүдтэй тэгж яваад, маргааш 8-аас Монгол руу нисч байвал яах уу хаха. Ер нь тэгэхэд би өөрийгөө мангар зоригтой, өөртөө хайргүй, адал явдлаар цангасан, хувь тавилан болоогүй гэдэгт итгэсэн нөхөр болохоо нээсэн. Хүний нутагт арай л дэндүү байсан даа... Бээжинд ч тэр, орон нутгийн хотуудад ч гэсэн ёстой нөгөө стандарт бус замаар аялж өгсөн гэж байгаа. Орон нутгийн Хятад ямар гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Тийм аминаасаа уйдсан нөхөр нэг байна хэхэ. Сүүлд Хэнтий явахдаа Аварга тосонд хамгийн рекордоо тогтоосон. Өглөө 6 цагт нуурын эргээр морьтой хүн давхиж яваа нь зэрэглээтэж, гурвалж энэ тэр харагдаад л ёстой балай авсан даа.
Thursday, September 23, 2010
Хуучны сайхан дуунууд
Ийм дуунууд сонсоход сайхан, нэг тийм уужим, гэгээлэг, тэмүүлэлтэй болоод нулимс энэ тэр цийлэгнэх гээд байна уу энэ чинь :)
Алтан намар - Зангад
Цэцэгчний хүслэн - Б.Энхбат
Нисгэгчийн дуу - ?
Ээжийн бүүвэйн дуу - Оюунхишиг
Сэвтээ нь үгүй сэтгэл - Адарсүрэн
Алтан намар - Зангад
Цэцэгчний хүслэн - Б.Энхбат
Нисгэгчийн дуу - ?
Ээжийн бүүвэйн дуу - Оюунхишиг
Сэвтээ нь үгүй сэтгэл - Адарсүрэн
Monday, September 20, 2010
Ec Pt
Аятайхан, чих рүү гулсч ордог дуунууд хувьдаа нээлээ :) Ютүбийн видеонууд эх бичлэгээ гүйцэхгүй байнаа.
Insomnia - Electric President
Good morning, Hypocrite - Ec Pt
Ten thousand lines - Ec Pt
Safe & Sound - Ec Pt
Insomnia - Electric President
Good morning, Hypocrite - Ec Pt
Ten thousand lines - Ec Pt
Safe & Sound - Ec Pt
Saturday, September 18, 2010
All we need are elites!!!
Сүүлийн жилүүдэд ном гэгч зүйлийг уншихаа больсны балгийг хүчтэй мэдрэх болов. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг нь тэр буй за. Энэ нь ч мөн хоёр талтай. Хэт их ном уншиж сэтгэлгээгээ загварчлах нь буруу, нөгөөтэйгүүр над шиг юу ч уншихгүй өөрийнхөөрөө элийрээд явж байх ч учир дутагдалтай. Юутай ч сүүлийн үед академик уншлага огт хийгээгүй, тэгээд дороо эргээд буйгаа хүчтэй мэдрэх боллоо. Нэг иймэрхүү зүйл бичлээ, дутуу дулимаг байгаа, дараа сайжруулнаа.
Залуу хүн бүр нийгмийн нэгэн гишүүний хувьд нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж, түүнд бүтээлч хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг бол юмс арай өөр байж ч болох. Ер нь бичлэгүүдэд маань шүүмжилсэн шинж давамгайлж байж мэдэх ч би ерөөсөө чи муухай, тэгэхээр би чамтай найзлахгүй гэдэг хүн биш. Өнөөгийн байдлыг бага сага баримтжуулж оношлоод, дараа дараа нь бүтээлчээр авч хэлэлцэх, засахыг хичээх нь зүйд нийцнэ гэж боддог. Бүгдийг нэг далайлтаар шийдчихэж болохгүй, чадахгүй. Зовлонтой, гунигтай боловч амьдрал ийм л байна.
Ингээд бодоод байхад биологийн яван цэгцрэх онол гэдэг шиг нийгмийн яван цэгцрэх онол гэж байдаг байх гэж мунхаглана. Гэхдээ бидэнд золиос дэндүү их, хугацаа даанч удаан байна даа гэж бухимдах нь олон юм даа. Нийгмийг янз янзаар авч үзэж, яах вэ гэж бодох тусам манайд элитүүд байхгүй байгаа нь мэдрэгдэж, тэднийг үгүйлэх боллоо. Тэд яван цэгцрэх онолын нэг үр жимс нь, мөн түүнийг залан чиглүүлэгч нь байх учиртай.
Элит гэж хэн бэ?
Элитийг энгийн үгээр тодорхойлбол нийгэмд эерэг үр нөлөө, идэвхи бүхий элемент гэж хэлж болох юм. Нийгэмд ийм хүмүүс олон л доо. Гэхдээ элитүүдийн онцлог нь цогц байх ёстой. Нөгөөтэйгүүр тэд зарчим, ёс суртахууныг өөртөө шингээсэн байна байх гэж би боддог. Зарчим, ёс суртахууныг философиддог хүн л өөртөө бий болгодог.
Өөр нэг дурьдахыг хүсч буй элитийн шинж чанар нь элит бол цаг хугацааны, нийгмийн хөгжил-шалгарлын бүтээгдэхүүн мөн. Мөн аль нэг салбарыг тэргүүлэн манлайлагч нь нөгөө лидер гэдэг нь байж болох ч элит байх албагүй, элит нь ч лидер хэмээгчтэй заавал давхцах зүй байхгүй гэж бодном.
Сэхээтнүүд нь элиттэй дөхөж очих нийгмийн бүлэг боловч тэд элитийн зиндаанд хүрэхгүй. Бидний нийтлэг ойлгодгоор дээд сургууль төгссөн хүмүүсийг сэхээтнүүд гэх нь эндүү бодол юм. Нөгөөтэйгүүр элит нь заавал дээд сургууль төгссөн байх албатай ч биш.
Энд би хувьдаа элитэд тооцож явдаг улс төр судлаач, улс төрч Б.Дэлгэрмаагийн тодорхойлолтыг оруулсу. Үүнд улс төрийн элит гэдэг талаас нь түлхүү авч үзсэнийг анхаарна биз ээ.
Саяхан 9 сарын 16-ний “Үнэн” сонинд Б.Даш-Ёндон гуайн “Үндэсний ардчилсан үзэл санаа”-ны тухай 5 нүүр дамнасан өгүүлэл нийтлэгдсэн. Хэдий энэ нь улс төрийн нам, улс төржилттэй холбоотой боловч мань мэтийн зүг чигээ алдах гээд буй нөхдүүдэд Б.Даш-Ёндон гуай мэтийн элитүүдийн үзэл санаа зүг чиг, зорилго тэмүүллийг бий болгож өгдөгийг тэгэхэд хүчтэй мэдрэн манай нийгэмд түүн шиг элитүүдийн идэвхитэй оролцоо асар дутмаг буйг ухамсарлаж билээ.
Элит - Монголд
Яг өнөөдөр Монголд хэн элит вэ гэж асуухад тодорхой хэлэх хариу надад алга. Зүгээр шинжлэх ухааны, соёл урлагийн элитүүд бол байж байгаа байх. 1920-оод оноос эхлэн уламжлалт, угсаат элитүүдээ цэвэрлэчихсэн, хядчихсан улс шүү дээ бид. Бүр төрт ёсны 2000 гаруй жилийн түүхээр нь авч үзэх юм бол Монголын их байлдан дагууллын үед хамаг гайгүй, сэргэлэн цовоо, хүчирхэг хүмүүсээ экспортолсон гэж халаглах нь ч бий. Яг тэр нь ч хаашаа юм, эх нутагтаа, мөн Юань династид нилээд боломжийн хүмүүс нь үлдсэн байх гэж найдаад байдаг юм хувьдаа. Юутай ч ХХ зууны их хэлмэгдүүлэлт бол 1990 оноос өмнөх 70 жилийн хамгийн том алдаа, алдагдал мөнөөсөө мөн, Монголын орчин үеийн түүхийн хамгийн том эмгэнэл энэ байсан. Ер нь үүнээс өөр алдаа бараг байхгүй гэж хэлж болно. Учир нь бусдаар бол бид угаасаа соёл иргэншлийн хувьд дорой байсан, үндэстэн орших уу, үгүй юу дээрээ явж байсан тул коммунизм нь байна уу, капитализм нь ч байна уу аль аль нь л бидэнд дэвшил болох байлаа. Улс төрийн талаасаа бол коммунизм нь тухайн нөхцөл байдалд илүү үр ашигтай, ач холбогдолтой байсан нь үнэн.
Тэр цагийн хэлмэгдүүлэлт нь хоёр талтай. Нийгмийн хөгжил цаг үе бүр өөрийн золиосыг шаарддагийг бол харгис ч гэсэн үгүйсгэхгүй. Харин бүр генийн сан, уламжлалаа үгүй хийтлээ тийм их золиос төлсөн үндэстэн тийм олонгүй л болов уу. Учир нь тэд магадгүй хэдэн мянган жилийн түүх, нийгмийн хөгжлийн үр дүнд тунарч ялгарсан ген, уламжлалын сан маань байсан байх гэж боддог юм. Ер нь өнөөгийн бүтэлгүй байдлын нэг уг сурвалж үүнтэй ч холбоотой биз.
За яахав болдог зүйл болдгоороо болсон, нөгөө талаас угсаа гарал заавал элитийг тодорхойлдог биш л дээ. Тэгээд ч өнөөдөр хэн нэгэн тэдгээр хүмүүсийн үр удам нь, өөрийгөө тайж гаралтай гэх юм бол өөрийгөө хийсэн мэт бодогддог болчихсон шүү дээ. Тийм мөн байлаа гэхэд тэр элит биш. Учир нь угсаа гарал бол элитийн зөвхөн нэг тал нь, нөгөөтэйгүүр соёл уламжлал гэж айхтар зүйл байна. Тэр нь байхгүй юм чинь чи хичнээн тайж угсаатай байлаа ч элит бол яавч биш болоод явчихна. Нэг найз маань “хүн элит байхын тулд ядаж өвөө, аав, өөрөө гээд гурван үеэрээ дээд боловсролтой байх ёстой” гэж хошигнол, тодорхойлолтын дундуур хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Бодох л үг.
Хэсэг хүмүүс бөөгнөрөөд цуг амьдрахад тэдэн дундаас арай илүү нэгэн гарч ирэх нь жам. Тэгэхдээ өнөөдөр бидэнд элит бий юу? Элит хүн мэр сэр байж таараа. Харин харамсалтай нь тийм давхарга бол төрөн гараагүй л байна. Өмнө өгүүлсэнчлэн шинжлэх ухааны болоод урлагийн элит байж болох ч улс төрийн болон эдийн засгийн элит бол алга даа. Үүнд хэн нэгэн буруутай биш, нийгмийн хөгжил л бидэнд ингэх боломжийг олгосонгүй. Яахав хамгийн элит байж мэдэх улс нь хуучин нийгмийн сэхээтний дүүргүүдэд амьдарч байсан улсын үр сад. Тэгэхдээ тэд элитэд дөхсөнөөс цаашгүй. Хэрвээ 1950-аад оноос Улаанбаатарт суурьшиж, амьдарч эхэлсэн сэхээтнүүдийг түүхийн нугачаа дайраагүй бол 3, 4 үеийн дараа жинхэнэ элитүүд төрөх байлаа. Харин даанч тэгэх завдал гарсангүй.
1990-ээд оноос хойш юу болов?
Дутуу ч гэсэн соц нийгмийн элитүүдийн үргэлжлэл нь С.Баяр, Н.Энхбаяр, С.Зориг, Э.Бат-Үүл нарын арай чансаатай нөхдүүд биш гэж үү? Тэр цагийн элитүүдээс тоймгүй баяжсан нь, эрх мэдлийн гинж атгасан нь хэд билээ? Баяжсан нь бол Лу.Болд, эрх мэдлийн гинж атгасан нь С.Баяр, Н.Энхбаяр. Гэхдээ тэд өөр нийгэмд өсөж бойжсон учир тэднээс өв тэгш үр дүн хүлээх нь зүйд үл нийцнэ, тэгээд ч тэд бол тохиолдол. Зүй тогтол, хандлагын хувьд аваад үзэхэд тэр цагийн элитүүдийн үр сад өнөөдөр янз янз л бий. Амьдрал нь доройтон буурсан нь ч бий, идэвхитэй дундаж давхаргын үүргийг гүйцэтгээд явж буй нь ч бий. Харин төрийн толгойд гарсан нь ховор, магадгүй зарчимтай, юм юмны наадах цаадахыг гадарладаг зангарагтай учраас дундаж давхаргадаа харьяалагдаад, идэвхитэй иргэний үүргээ гүйцэтгээд явж буй нь олонхи нь буй за. Юутай ч тэд нэг л зүйлээрээ ямар ч гэсэн өнөөгийн манай нийгмийн дээд хэсгээс илүү. Энэ нь зарчим, зангараг юм. Тиймдээ ч тэд өнөөгийн манай буртаглагдсан нийгэмд арай дөнгүүр ноён нуруу нь болоод явж буй биз. Гэхдээ тэднийг элит хэмээн шууд үзэхгүй байна. Тэд хуучин нийгмийн элитүүд мөн боловч өнөөгийн нөхцөлд хуучин нийгмийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалсан консерватив бүлэг нь юм гэж боддог. Манай нийгэм тодорхой бус, тогтворгүй буй нөхцөлд тэд элит мэт харагддаг зүй буй. Хэрэв тэд өөрийгөө болон өөрийн үнэт зүйлсээ хуяглан хамгаалах бус шинэ нөхцөлд баяжуулан, бүтээлчээр нийгмийн элементийн үүргээ элитийн түвшинд гүйцэтгэвээс тэдэнд элит болох боломж илүү бий.
Энд мөн цухас дурьдах ёстой зүйл бол хуучин нийгмийн элитүүдийн тодорхой хэсэг нь өнөөгийн нөхцөл байдалтай эвлэрэхгүй, гадагшаа дүрвэн гарсан байхыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдолд тэд байгалийн шалгарал гэдэг шиг нийгмийн шалгарлыг давалгүйгээр сайн дураараа элит байх боломжоос татгалзсан гэсэн үг.
Дээрхээс үзэхэд Монголд элит давхраа гэж бараг үгүй бөгөөд нийгмийн дээд хэсэгт эрх мэдэл, баялгын оньс атгасан хэдэн нөхдүүд л сууж байна. Тэдэнд элит байх чансаа үгүй учраас манай нийгэм оюуны болоод үнэт зүйлс, бодлогын хоосролд автагдаж, нөгөө буртаглагдсан гээд буй шинжээ олжээ.
Онолын хувьд бидний дунд ирээдүйн элитүүд, эсвэл тэдний аав ээж, эмээ өвөө нар өөрсдөө ч үл мэдэн амьдарч байгаа байх. Мөн өөрсдийгөө элитүүд хэмээн хэнхэглэдэг улс төр-олигархийн элементүүд, тэдний үр хүүхдүүд ч бий. Тэдний тухай өөрийн ойлголт мэдлэгээс цухас дурьдая. Энэ нь миний зорилго тавин бичиж буй зүйлд баримт төдий учир ишлэл байдлаар орууллаа.
За тэгэхээр өнөөдөр Монголд хэн бүхний өмнө элит болох нээлттэй байна. Гагцхүү пянг нь дааж, тууштай байх л чухал. Цаашид жинхэнэ элитүүд төрөөсөй л хэмээн найдахаас өөр арга алга даа. Төгсгөлд нь мөн л Дэлгэрмаа эгчийн нийтлэлээс иш татая.
All we need are elites!!!
Амин хувиа бодож амьдарваас
Нэг л үе яригдана
Анд нөхдөө бодож амьдарваас
Нэгэн зуунд дурсагдана
Ард түмнээ бодож амьдарваас
Зуун зуунд мөнхөрнө

[ Францын elite буюу шилэгдмэл, шилдэг, онцгой гэсэн үгийг XYII зуунаас дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнд хэрэглэж эхэлсэн ба харин XYIII зуунаас энэ үгийг цэргийн шилэгдмэл анги, хэсэгт хэрэглэж яваандаа язгууртан дээдсийг тодорхойлдог болжээ. Язгууртан элит нь эрх мэдлийг угсаа дамжин өвлөж авах явдал ХХ зуунд үгүй болсон. Учир нь боловсрол, хур хөрөнгөтэй хүмүүс төлөөллийн институтээр дамжин, өөрөөр хэлбэл сонгуулиар улс төрийн эрх мэдэлд хүрэх болсон нь гагцхүү сурвалжит гаралтай хүмүүс эрх мэдэлд хүрч байдаг, зөвхөн эдгээр хүмүүс л нийгмийн элит болдог явдал халагдахад хүргэсэн билээ.
Монголчууд бид нийгмийн шилэгдмэл хэсэг хэрхэн бүрдэж энэхүү элит нь олон зууны турш улс орны язгуур эрх ашиг, улс үндэстнээ хэрхэн удирдаж, хамгаалж байсныг буурал түүхээсээ сайн мэднэ. Их эзэн Чингис хаан дээд тэнгэрээс заяасан язгууртан угсаа – алтан ургийхныхаа эгэл жирийн ард түмнээс сод билиг авьяас, хичээл зүтгэлээрээ тодорч гарсан Боорчи, Зэлмэ, Мухулай, Сүбэдэй, Зэлмэ, Зэв, Шихихутуг гээд өрлөг жанжин, үнэнч анд нөхдөө гарвал үүслээр өчүүхэн ч ялгалгүй монголын элитийг бүрдүүлж ирсэн нь монголын элитийн нэгэн онцлог юм. Заавал сурвалжит гарал угсаа бус харин төр түмнийхээ төлөө хүчин зүтгэх чадал авьяас, чинхүү шударга, сэтгэл зориг илүүтэй чухал байсныг манай элитийн түүх тод харуулдаг. Нийгмийн үнэт зүйлийг тээгч элит нь социалист системийн үед үзэл сурталжсан оюуны элит болон “дарга” нарын давхраа байсан хэдий ч бас ч гэж багагүй шалгуурыг давж байсан юм. ] - http://delgermaa.niitlelch.mn/content/1554.shtml
Саяхан 9 сарын 16-ний “Үнэн” сонинд Б.Даш-Ёндон гуайн “Үндэсний ардчилсан үзэл санаа”-ны тухай 5 нүүр дамнасан өгүүлэл нийтлэгдсэн. Хэдий энэ нь улс төрийн нам, улс төржилттэй холбоотой боловч мань мэтийн зүг чигээ алдах гээд буй нөхдүүдэд Б.Даш-Ёндон гуай мэтийн элитүүдийн үзэл санаа зүг чиг, зорилго тэмүүллийг бий болгож өгдөгийг тэгэхэд хүчтэй мэдрэн манай нийгэмд түүн шиг элитүүдийн идэвхитэй оролцоо асар дутмаг буйг ухамсарлаж билээ.
Элит - Монголд
Яг өнөөдөр Монголд хэн элит вэ гэж асуухад тодорхой хэлэх хариу надад алга. Зүгээр шинжлэх ухааны, соёл урлагийн элитүүд бол байж байгаа байх. 1920-оод оноос эхлэн уламжлалт, угсаат элитүүдээ цэвэрлэчихсэн, хядчихсан улс шүү дээ бид. Бүр төрт ёсны 2000 гаруй жилийн түүхээр нь авч үзэх юм бол Монголын их байлдан дагууллын үед хамаг гайгүй, сэргэлэн цовоо, хүчирхэг хүмүүсээ экспортолсон гэж халаглах нь ч бий. Яг тэр нь ч хаашаа юм, эх нутагтаа, мөн Юань династид нилээд боломжийн хүмүүс нь үлдсэн байх гэж найдаад байдаг юм хувьдаа. Юутай ч ХХ зууны их хэлмэгдүүлэлт бол 1990 оноос өмнөх 70 жилийн хамгийн том алдаа, алдагдал мөнөөсөө мөн, Монголын орчин үеийн түүхийн хамгийн том эмгэнэл энэ байсан. Ер нь үүнээс өөр алдаа бараг байхгүй гэж хэлж болно. Учир нь бусдаар бол бид угаасаа соёл иргэншлийн хувьд дорой байсан, үндэстэн орших уу, үгүй юу дээрээ явж байсан тул коммунизм нь байна уу, капитализм нь ч байна уу аль аль нь л бидэнд дэвшил болох байлаа. Улс төрийн талаасаа бол коммунизм нь тухайн нөхцөл байдалд илүү үр ашигтай, ач холбогдолтой байсан нь үнэн.
Тэр цагийн хэлмэгдүүлэлт нь хоёр талтай. Нийгмийн хөгжил цаг үе бүр өөрийн золиосыг шаарддагийг бол харгис ч гэсэн үгүйсгэхгүй. Харин бүр генийн сан, уламжлалаа үгүй хийтлээ тийм их золиос төлсөн үндэстэн тийм олонгүй л болов уу. Учир нь тэд магадгүй хэдэн мянган жилийн түүх, нийгмийн хөгжлийн үр дүнд тунарч ялгарсан ген, уламжлалын сан маань байсан байх гэж боддог юм. Ер нь өнөөгийн бүтэлгүй байдлын нэг уг сурвалж үүнтэй ч холбоотой биз.
За яахав болдог зүйл болдгоороо болсон, нөгөө талаас угсаа гарал заавал элитийг тодорхойлдог биш л дээ. Тэгээд ч өнөөдөр хэн нэгэн тэдгээр хүмүүсийн үр удам нь, өөрийгөө тайж гаралтай гэх юм бол өөрийгөө хийсэн мэт бодогддог болчихсон шүү дээ. Тийм мөн байлаа гэхэд тэр элит биш. Учир нь угсаа гарал бол элитийн зөвхөн нэг тал нь, нөгөөтэйгүүр соёл уламжлал гэж айхтар зүйл байна. Тэр нь байхгүй юм чинь чи хичнээн тайж угсаатай байлаа ч элит бол яавч биш болоод явчихна. Нэг найз маань “хүн элит байхын тулд ядаж өвөө, аав, өөрөө гээд гурван үеэрээ дээд боловсролтой байх ёстой” гэж хошигнол, тодорхойлолтын дундуур хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Бодох л үг.
Хэсэг хүмүүс бөөгнөрөөд цуг амьдрахад тэдэн дундаас арай илүү нэгэн гарч ирэх нь жам. Тэгэхдээ өнөөдөр бидэнд элит бий юу? Элит хүн мэр сэр байж таараа. Харин харамсалтай нь тийм давхарга бол төрөн гараагүй л байна. Өмнө өгүүлсэнчлэн шинжлэх ухааны болоод урлагийн элит байж болох ч улс төрийн болон эдийн засгийн элит бол алга даа. Үүнд хэн нэгэн буруутай биш, нийгмийн хөгжил л бидэнд ингэх боломжийг олгосонгүй. Яахав хамгийн элит байж мэдэх улс нь хуучин нийгмийн сэхээтний дүүргүүдэд амьдарч байсан улсын үр сад. Тэгэхдээ тэд элитэд дөхсөнөөс цаашгүй. Хэрвээ 1950-аад оноос Улаанбаатарт суурьшиж, амьдарч эхэлсэн сэхээтнүүдийг түүхийн нугачаа дайраагүй бол 3, 4 үеийн дараа жинхэнэ элитүүд төрөх байлаа. Харин даанч тэгэх завдал гарсангүй.
1990-ээд оноос хойш юу болов?
Дутуу ч гэсэн соц нийгмийн элитүүдийн үргэлжлэл нь С.Баяр, Н.Энхбаяр, С.Зориг, Э.Бат-Үүл нарын арай чансаатай нөхдүүд биш гэж үү? Тэр цагийн элитүүдээс тоймгүй баяжсан нь, эрх мэдлийн гинж атгасан нь хэд билээ? Баяжсан нь бол Лу.Болд, эрх мэдлийн гинж атгасан нь С.Баяр, Н.Энхбаяр. Гэхдээ тэд өөр нийгэмд өсөж бойжсон учир тэднээс өв тэгш үр дүн хүлээх нь зүйд үл нийцнэ, тэгээд ч тэд бол тохиолдол. Зүй тогтол, хандлагын хувьд аваад үзэхэд тэр цагийн элитүүдийн үр сад өнөөдөр янз янз л бий. Амьдрал нь доройтон буурсан нь ч бий, идэвхитэй дундаж давхаргын үүргийг гүйцэтгээд явж буй нь ч бий. Харин төрийн толгойд гарсан нь ховор, магадгүй зарчимтай, юм юмны наадах цаадахыг гадарладаг зангарагтай учраас дундаж давхаргадаа харьяалагдаад, идэвхитэй иргэний үүргээ гүйцэтгээд явж буй нь олонхи нь буй за. Юутай ч тэд нэг л зүйлээрээ ямар ч гэсэн өнөөгийн манай нийгмийн дээд хэсгээс илүү. Энэ нь зарчим, зангараг юм. Тиймдээ ч тэд өнөөгийн манай буртаглагдсан нийгэмд арай дөнгүүр ноён нуруу нь болоод явж буй биз. Гэхдээ тэднийг элит хэмээн шууд үзэхгүй байна. Тэд хуучин нийгмийн элитүүд мөн боловч өнөөгийн нөхцөлд хуучин нийгмийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалсан консерватив бүлэг нь юм гэж боддог. Манай нийгэм тодорхой бус, тогтворгүй буй нөхцөлд тэд элит мэт харагддаг зүй буй. Хэрэв тэд өөрийгөө болон өөрийн үнэт зүйлсээ хуяглан хамгаалах бус шинэ нөхцөлд баяжуулан, бүтээлчээр нийгмийн элементийн үүргээ элитийн түвшинд гүйцэтгэвээс тэдэнд элит болох боломж илүү бий.
Энд мөн цухас дурьдах ёстой зүйл бол хуучин нийгмийн элитүүдийн тодорхой хэсэг нь өнөөгийн нөхцөл байдалтай эвлэрэхгүй, гадагшаа дүрвэн гарсан байхыг үгүйсгэхгүй. Тийм тохиолдолд тэд байгалийн шалгарал гэдэг шиг нийгмийн шалгарлыг давалгүйгээр сайн дураараа элит байх боломжоос татгалзсан гэсэн үг.
Дээрхээс үзэхэд Монголд элит давхраа гэж бараг үгүй бөгөөд нийгмийн дээд хэсэгт эрх мэдэл, баялгын оньс атгасан хэдэн нөхдүүд л сууж байна. Тэдэнд элит байх чансаа үгүй учраас манай нийгэм оюуны болоод үнэт зүйлс, бодлогын хоосролд автагдаж, нөгөө буртаглагдсан гээд буй шинжээ олжээ.
Онолын хувьд бидний дунд ирээдүйн элитүүд, эсвэл тэдний аав ээж, эмээ өвөө нар өөрсдөө ч үл мэдэн амьдарч байгаа байх. Мөн өөрсдийгөө элитүүд хэмээн хэнхэглэдэг улс төр-олигархийн элементүүд, тэдний үр хүүхдүүд ч бий. Тэдний тухай өөрийн ойлголт мэдлэгээс цухас дурьдая. Энэ нь миний зорилго тавин бичиж буй зүйлд баримт төдий учир ишлэл байдлаар орууллаа.
[ Тэд Mac Air компьютертэй, Blackberry гар утастай, цамхаг нэртэй том навсгар байранд оффистой, 500 сая төгрөгний үнэтэй машин унадаг, Зайсанд харштай, гарын 10 хуруунаас олон компанитай, нэг удаа шоудахдаа 500 мянган төгрөг торолгүй гаргачихдаг, аль аль намд холбоо сүлбээтэй, өөрөө их хуралд суудалтай, төрийн тендер, худалдах, худалдан авах ажиллагааны 100, 100 саяар яригдах ажлуудыг авч дөнгөдөг, мөнгөний төлөө өөрийгөө үгүйсгээд байж чаддаг хүмүүсээр хүрээлүүлсэн тийм хүмүүс мөн. Гэхдээ тэднийг эх орондоо хайртай гэж хэлэхэд хэцүү, хүний төлөө сэтгэл гаргадаг ч гэхгүй. Тэд хоорондоо холбоо сүлбээтэй, нэг нэгнийхээрээ орж гардаг, энийгээ магадгүй элитийн хүрээлэл гэж үздэг. Тэд элит биш, болж ч чадахгүй, зүгээр л өнөөгийн цаг үед хожоо гаргаж буй наймаачид, ченжүүд гэдэг дүр төрх илүү бууна. Олигархи болгон тийм байх албагүй нь мэдээж бөгөөд Макиавелийн хэлсэн "буянтай дарангуйлагч" гэдэг шиг "буянтай олигархи" байж ч болох л доо.]
[Нэгэн найзтайгаа нэгэн төрийн түшээ, төрийн олигархийн талаар маргалаа. Тэр ярьж байнаа, би тэр хүнийг их хүндэлж явдаг. Яагаад гэсэн чинь яагаад гэвэл тэр хүн амжилттай амьдарч чадаж байна, амьдралынхаа төлөө болохоос болохгүйг нь хүртэл хийж байна гэнэ. Гэнэт эгдүү хүрээд явчихав.
Бодлогогүй гэнэн залуучуудад үлгэр жишээ үзүүлж яваа амжилттай нэгэн гэж харагдах төрийн түшээ нь ийм байхаар чинь залуучууд нь түүн шиг хар амиа бөөцийлсөн, хахир хатуу хүмүүс болох нь ч аргагүй юм дөө гэж.]
[Тэд хуурамч диплом худалдаад авчихна, арай ёс зүйтэй нь 4 жил багш, сургалтын албыг найрч, аргалж байгаад төгсчихнө, цаашлаад ТОЭФЛ-ын оноогоо хүртэл худалдаад авчихна, төрийн сангийнхныг найрч байгаад төрөөр сургалтын төлбөрөө төлүүлчихнэ. Магадгүй Удирдлагын академи гээд цээжний пангаас цаашгүй хурган дарга нарыг бэлддэг "өдөр өнжүүлэх"-д явчихна. Энэ бүгдийн дараа нийгэмдээ үнэ цэнэ багатай, тэнэг биш л бол хийчихээр ямар нэгэн том сэтэртэй жижиг ажлыг төрийн байгууллагад хийчихнэ. Тэгээд зарим хүний хэлдгээр хийдгийг нь та нар хий, хураахыг нь бид хураая гэдэг хэлцийг амьдралд хэрэгжүүлэх болно. Цаг хугацаа явах тусам олон төмөртэй болно, нэг мэдэхэд өөрөө төмөр тараадаг нөхөр болчихсон байна биз. Манай залуучуудын алсын хараа ингээд л боллоо.]Мөн найз нөхдөөрөө дамжуулан улс төрийн намуудын дотоод амьдралыг ч бага сага гадарлах болжээ. Улс төрд ямар хүмүүс байна вэ?
[ Мэдээж улс төр-олигархийн бүлэглэлийн төлөөлөгчид өөрсдөө, мөн аав ээжийн буянд бүгдийг амар хялбараар төсөөлсөн, ард түмний амьдралын үнэр ч аваагүй тэдний үр хүүхдүүд, тэгээд Удирдлагын академид авилгадах, танил тохой татах, ууж наргих дадлага хийхийгээ элит боллоо хэмээн эндүүрэгчид, төрийн албаны шалгалт өгч, мөн хэн нэгний итгэлийг хүлээн харьяалагдсанаараа мэргэжлийн хяналтын байцаагч, яамны мэргэжилтэн болохыг хүсэгчид, том дарга нарын хуурай дүү нь болохыг хүсэн урд хойно нь гарч, утгагүй хэлбэрдэх нөхдүүд, мэргэжил мэдлэггүй, дан ганц харилцаагаар ажил хэргээ бүтээхийг эрмэлзэгч амбицтангууд, улс төр, төрийн албанд хоргодохоос өөрөөр амьдарч чадахаа больсон нөхдүүд, гадныхны гар хөл бологч хүүхэлдэйнүүд, жигтэйхэн эх орончийн дүр эсгэх мөртөө цагаа тулахаар хужаа нарт лиценз зардаг хүмүүс гээд энэ жагсаалт үргэлжлэнэ. Энд зарчимтай, зангарагтай улс төрчид, залуус, жинхэнэ төрийн хар хүмүүс мэр сэр байхыг үгүйсгэхгүй ч ийм л хүмүүс түлхүү байдаг, ийм болохгүй бол гадуурхагдаж, илүү үзэгддэг гачлантай эргүүлэг болоод удаж байна. ]
За тэгэхээр өнөөдөр Монголд хэн бүхний өмнө элит болох нээлттэй байна. Гагцхүү пянг нь дааж, тууштай байх л чухал. Цаашид жинхэнэ элитүүд төрөөсөй л хэмээн найдахаас өөр арга алга даа. Төгсгөлд нь мөн л Дэлгэрмаа эгчийн нийтлэлээс иш татая.
[ Элит хүний мөн чанартай шууд холбоотой. Элитийг бүрдүүлж буй хүмүүс бусдыг ятгаж, дагуулж, өөрсөддөө захируулж чадах ба шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэж чадна. Элит хувь хүнийхээ хувьд ч хүчтэй байх ёстой, энэ нь тэднийг эрх мэдэлтэй болгодог. Эндээс элит эрх мэдэл бие биесээ орлох нүүдэл гарч ирнэ. Эрх мэдэл болон хүчин зүтгэл нэгдсэн тохиолдолд элийтийн эрх барих эрхийг зөвтгөж болно. Харин хоорондоо нийцээгүй бол тэнцвэр алдагдана. Манайд нийгмийн сор хүмүүс элитэд шалгарч орохоос илүү улс төр дэх тохиолдол буюу намын удирдлагын үзэмжээр гарч ирсэн хүмүүс эрх барьж байгаа тул манай улс төрийн институтын нэр хүнд шалдаа унасан. Тэгээд ч боловсрол, мэдлэг, туршлага, чадвар гэхээсээ илүү тухайн эрх баригчид хэр үнэнч байх нь гол шалгуур болсон. Энэ нөхцөл байдалд эрх барих явдлыг хэрхэвч зөвтгөж болохгүй байна. Улс төрийн элитийн хувьд тоймлон үзвэл ийм зураглал харагдана.
Өөр нэг хандлага бол соёлын элит юм. Жинхэнэ элит гэдэг бол оюун санааны охь юм. Тиймээс хүний үүсэл гарал элит болоход шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс элит олон түмэнд таалагдах гэж эрх барих бус харин тэднийг илүү эрхэмсэг болгох ёстой. Соёл нь нийт хүн төрөлхтөний өв учраас элитийн бүтээн туурвиж буй дүр төрх нь хувь хүнд чиглэхгүй. Соёлын бүтээгчид олон түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг тул элит болно. Хэрэв элит энэхүү зорилгоо биелүүлэхгүй бол хүнд хэцүү үр дагаварт хүрнэ. Гэхдээ энэхүү соёлын элит олон түмнээс тасарч цөөн хүрээнд эргэлдэх ёсгүй. Тусгаарлагдах, биеэ тоох, эгэл хүмүүсийг дорд үзэх энэ бүгд элийтийг мөхөлд хүргэнэ. Харин олон түмнээ гэх сэтгэл элитийг аврана. Энэ бүгдээс нийгэмд болж буй үйл явцад уян хатан хандах, оролцох, хариуцлага хүлээх чадвар зэрэг нь элийтийг тодорхойлно. Манайд нийгмийн уур амьсгалыг тодорхойлох, улс төрчдийн увайгүй араншинг сөрж зогсох сэхээтэн, оюунлаг давхраа байхгүй гэхэд хилсдэхгүй. Төрийн тэргүүнээс олгож буй утга учиргүй шагналын бороо хүмүүсийг эвдэж эргээд шагнал авсан хүмүүс нь занганд орсон мэт улс төрчдийн сонгуулийн сурталчилгаанд нь тайзны чимэг болон суух нь өрөвдөлтэй бөгөөд ичгүүртэй. Хамгийн гол нь үндэсний соёлыг тээгч, үзэл санааг илэрхийлэгч хэмээх мөнөөх л элитийг тодорхойлох гол шинж үгүй.
Элит олон түмний хөдөлгөөнт нэгдэл байх ёстой. Элит бүтээгчид байна. Олон нийт нэгэнт урсгалаар явж байгаа тул хэзээ ч бүтээгч байж чадахгүй. Өөрийн цаг хугацаанд оргилд гарч чадахуйц сэтгэдэг хүмүүс эрх мэдлийг атгах ёстой. Орчин үеийн амьдралын хэв загварыг эрх мэдэлтэн болон нийт нийгэмд хэвшүүлэх үүргийг хүлээнэ.
Эндээс элитийг эрх барьж буй хүмүүс болох улс төрчид, түшмэд мөн баячууд, соёл урлагийн болон эрдмийн хүмүүстэй шууд адилтгаж болохгүй гэдэг нь харагдаж байна. Улс орны эрхэм зорилго, түүх, ирээдүй, орчин үеийн ертөнцөд эзлэх орон зайн төсөөлөл энэ бүгдийг ойлгож мэдэрсэн, үүнээс гадна орчин үеийн удирдагчдыг өсөн торних орчныг бий болгож тэдгээр хүмүүсийг улс төр, бизнес, соёлын салбарт нийлүүлдэг давхраа хэмээн өргөн утгаар ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харамсалтай нь орчин үед гадаад ертөнцтэй өрсөлдөх чадвартай эрх мэдлийн, нийгмийн, соёлын амьдралын загварыг бүтээх элит манайд үндсэндээ үгүй байна. ] - http://delgermaa.niitlelch.mn/content/1554.shtml
Thursday, September 16, 2010
...
Reality - Richard Sanderson
Бидний өсвөр нас хэхэ...
An Angel- Kelly Family
Манай 10 жилийн ангийн охин энэ дууг янзтай дуулдаг, бид нар энэ дуугаар 7-р ангийн урлагын үзлэгт орж байлаа. Яг анхны Kelly family-ийн дуулсан хувилбар нь илүү таалагддаг юм.
Saturday, September 11, 2010
Үдшийн цагаар ...
Нэгэн эмэгтэй найзтайгаа хоёр шил виноны ард гарав. Бид 9 жил найзалж байна ...
Гараад гэр хүртлээ алхлаа. Ер нь харанхуй шөнө харихдаа дандаа алхдаг болсон. Өдөржин аль аль нь завгүй байсан хот бид хоёр хоорондоо ярилцах завшаан ингэхэд л гардаг ...
Харим замдаа сонссон дуунуудаас хамгийн таалагдсан нь энэ 2 дуу байлаа..
Хэхэ хагас согтуу бичлэг нэгийг нэмлээ гэж :D Огцомдолт дандаа огтор байдаг, муйхарлал дандаа мухар байдаг ...
Worried Mind - Ray Charles
Don't know why - Norah Jones

Friday, September 10, 2010
Social engineering
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөд оролцлоо. Ёслол шинжтэй болдог зүйлс болдгоороо л боллоо. Зарим нэгэн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн цугласан харагдсан. Бас дарга нар, улс төрчид ч байв. Хамгийн харамсалтай, бас эмгэнэлтэй санагдсан зүйлс нь тэнд инээж хөхөрсөн, командаар цуглуулсан нөхдүүд олон байгаа санагдсан. Хэрвээ та үүнийг уншиж буй бол ядаж 1 минут тэдгээр нийгмийн золиос бологсдыг дурсан санаарай. Хэрвээ юу ч толгойд чинь орж ирэхгүй бол та энэ талаар уншиж судлах шаардлагатай, эсвэл та зүрх сэтгэлгүй байна гэдэгтээ итгээрэй.
Ингээд тэнд байж байхад нэгэн дайвар бодол орж ирж, нэг оюун дүгнэлт улам батажлаа. Захиргааны арга барил, тогтолцоожуулалтаар нийгмийг өөрчилж чадахгүй бололтой. Хүмүүсийн оюун ухаан, ухамсар, сэтгэлтэй илүү тулж ажиллах ёстой юм байна. Энэ нь соёл урлаг, боловсрол, шашин гэсэн талбаруудад илүү анхаарал тавих ёстой гэсэн үг.
Цогц байна гэдэг хамгийн цогц бус шийдэл юм гэдэг дүгнэлтэнд хүрээд, дахин улам бүр хүрээд л байгаа. Тиймээс оновчлол, дэс дараалал л хамгийн чухал болж байна. Ийм тохиолдолд эдгээрийг хийсний дараа юм арай өөр болно гэж найдаж байна. Дараагийн нүүдлээ бодож болно.

- Соёл урлагийн шинэ хандлага, монгол урсгалуудыг төрүүлэн бойжуулах, түүндээ нийгэмд хүргэх мессеж, зан үйлийг шингээж, шигтгэж өгөх;
- Боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цогцоор хөгжүүлэх, багш гэсэн нэр зүүдэг лүүзэрүүдийг дахин шалгаруулалтанд оруулах, багш бэлтгэх хөтөлбөрт маш, бүр маш их анхаарал тавьж, стандарт бус арга хэмжээ авах;
- Шашинг дахин эргэж харах, протестантизм, суннизм энэ тэр гэдэг шиг шашны шинэ, цаг үедээ нийцсэн, дэвшилттэй урсгалыг бий болгох, олон нийтэд итгэл үнэмшлийн болоод хөшүүргийн арга замаар түгээн дэлгэрүүлэх нь манай нийгмийн фундаменталь өөрчлөлт байх болно.
Цогц байна гэдэг хамгийн цогц бус шийдэл юм гэдэг дүгнэлтэнд хүрээд, дахин улам бүр хүрээд л байгаа. Тиймээс оновчлол, дэс дараалал л хамгийн чухал болж байна. Ийм тохиолдолд эдгээрийг хийсний дараа юм арай өөр болно гэж найдаж байна. Дараагийн нүүдлээ бодож болно.
Thursday, September 9, 2010
,,,
Нэг бол би солиорч байна, эсвэл хорвоо тэр чигтээ солиорч байна. Арай л биш ээ, энийг амьдрал гэдэг юм уу, энийг хүн гэдэг юм уу?
The beautiful people - Marilyn Manson
The beautiful people - Marilyn Manson
Хип хоп
Би хип хоп биш, гэхдээ Монголд жинхэнэ бөгөөд жам ёсны хип хоп одоо л хөгжиж эхэлж байна гэж боддог. Peace :)
Бууж өг - Gee feat Desant
Бууж өг - Gee feat Desant
Wednesday, September 8, 2010
Inception
Та зүүдэлдэг үү? Зүүд зөнтэй гэдэгт итгэдэг үү? Хэзээ нэгэнтээ та зүүд, бодит сэрэхүй хоёрын давхацдаг агшин гэж байдаг гэж мэдэрч байв уу? Сэрмээргүй амттай, мөрөөдлийн зүүд гэж байдаг шүү дээ? Эсрэгээрээ хар дарсан зүүд ч байдаг. Хэрвээ та зүүдний учир зүй, зүй тогтлын талаар хэзээ нэгэнтээ бодож байсан бол, мөн адал явдалт, sci-fi кинод дуртай бол би танд энэ киног санал болгож байна.
Үйл явдал:
Үйл явдал бол туйлын сонирхолтой санагдсан. Ер нь нэг үзээд хангалтгүй санагдсан, дахиад үзнэ ээ. Үйл явдал нь энд байна - http://www.imdb.com/title/tt1375666/synopsis . Бичнэ гэхээр залхуу хүрээд байна.
Төрсөн асуулт, асуудлууд:
Зүүд олон хэмжээс, түвшинд байж болох уу?
Зүүд хүний тархинд нэвтрэх түлхүүр мөн үү?
Зүүд хүний, эсвэл түүний амьдралын мөн чанар, утга учрыг, үнэ цэнийг илэрхийлдэг үү?
Бусдын зүүдийг түрэмгийлж, өөрчилж, удирдаж, үүсгэж болох уу?
Зүүд дээд, эсвэл далд ухамсартай холбоотой юу?
Зүүдний талбарт хүмүүсийн оюун санаа зэрэгцэх, холбогдох боломжтой юу?
Зүүдээр дамжин бусдад нөлөөлөх боломжтой юу?
Зүүдний цаг хугацаа бидний амьдралын цаг хугацаанаас хурдан уу, удаан уу?
Зүүд Нострадамусын шүлэглэсэн зөгнөл шиг ёгт, зүйрлэсэн илэрхийлэлтэй юу?
Зүүдний тайлал мухар сүсэг үү?
Зүүд яг тухайн цаг үеийн бодит мэдрэхүйг тусгадаг уу? (норох, даарах, халууцах, өвдөх, бодох гэх мэт.)
Зүүд олон ангит кино шиг үргэлжилдэг үү?
Зүүдэнд болох зүүдний үйл явдлыг хүссэнээрээ удирдаж болох уу? Эсвэл энэ нь санамсаргүй, үгүй бол сонголтгүйгээр тодорхойлогдсон байдаг уу? Тэрхүү удирдагдсан, эс удирдагдсан зүүд бодит ертөнцөд нөлөөлдөг үү? Эсвэл бодит ертөнцийн тусгал (өнгөрсөн, ирээдүй гээд аль ч цаг дээр), эс бөгөөс бодит ертөнцийн талаарх зүүдлэгчийн тусгал байдаг уу? гэх мэт ...

Францад очиж үзэх юм сан ...
Et Si Tu N'Existais Pas... - Joe Dassin
Je m'apelle - Helene
L'Hymne à l'amour - Edith Piaf
Et Si Tu N'Existais Pas... - Joe Dassin
Je m'apelle - Helene
L'Hymne à l'amour - Edith Piaf
Tuesday, September 7, 2010
Шал дэмий ...
Тоглоомгүй хүүхдүүд, итгэл найдваргүй ирээдүй, өнчирсөн гэр бүлүүд, шийдсэн төржавууд, мөхөж буй байгаль, сэтгэлгүй нийгэм, завхай хүүхнүүд, архичин залуус, дөжирсөн ухамсар, авилгач сэтгүүлчид, оодорсон хужаанууд, цаг нөхцөөж буй оюутнууд, цалингаа хүлээсэн багш нар, жаргаж чадахгүй настнууд, аминчхан олигархууд, түгжирсэн зам, залхуурсан элитүүд, үнэ цэнэгүй харилцаа ... одоо өшөө яаж дордох дутуу вэ?
Дутуу дутуу ... зөндөө зүйл дутуу. Дутуу биш нь харин мөнгө... Гэхдээ гомдоллолт тасрахгүй, тэгээд ч тэрнээсээ сэтгэлээ тэжээгээд сурсан улсад сайхан завшаан болох биз... Цаашдаа бүр ч илүү гомдоллох болно.

Subscribe to:
Posts (Atom)