...Зорисон зүйлээ тэмцэж байгаад ямар ч байсан би буцахгүй Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууяа гэж би хуцахгүй... Өвөр-Монголын ахан дүүс эрх чөлөөнийхөө төлөө ийнхүү зориглон дуулж байна.
Thursday, December 31, 2009
Wednesday, December 30, 2009
2009-10
За хурдан дуусаасай хэмээгээд байсан он минь дуусч байна. Энэ бодол бол бас миний нэг сэтгэлгээний төөрөгдөл байх л даа. 2009 он гэдэгтээ асуудал байхгүй, чи өөрөөсөө л болсон гэдгийг одоо хүлээх хэрэгтэй. Тэгээд ч тоймтой гэмээр зүйлсээ жагсаагаад үзсэн чинь харагдах талаасаа бүр муудсан зүйл алга. Магад ч үгүй сүүлд өрнөл хөгжилтэй онцлог жил гэж бодогдож ч магад. Бүх юм сэтгэл зүйтэй уялдаатай аж.
2010 оноос би юу хүсч байна вэ?
Мэдээж хамгийн чухал нь гэр бүл, чи өөрөө шүү.
2010 оноос би юу хүсч байна вэ?
- Юун түрүүн орос хэлээ сайжруулж, хятад, за тэгээд мөрөөдвөл араб, португаль хэлнүүдийг сурмаар байна хэхэ.
- Тархиныхаа баруун тал, өөрөөр хэлбэл мэдрэмж, хөдөлгөөнтэй холбоотой чадваруудаа хөгжүүлмээр байна. Үүнд төрөл бүрийн биеийн тамир, спорт, мөн урлаг, түүн дотроо хөгжим, уран зураг, бүжиг орох байх.
- Инженеринг, техник сэтгэлгээгээ хөгжүүлж, технологиудыг сайн судлах амьдралын шаардлага цаашид алхам тутам урган гарах юм шиг байна. Энэ талаар байнга бодох хэрэгтэй байх.
Мэдээж хамгийн чухал нь гэр бүл, чи өөрөө шүү.
Tuesday, December 29, 2009
Тусгаар тогтнолын өдөр
Өнөөдөр 2009 оны 12 сарын 29-ний өдөр. 1911 онд урд зүгт Манжийн төр ганхан унаж, хөрөнгөтний хувьсгал өрнөснийг далимдуулан монголын ноёд, шашны тэргүүн нар урьдын зөвшин тогтсон ёсоор Ховд, Улиастай, Хүрээнд суудаг байсан Манжийн амбануудыг хөөн гаргаж, яг энэ сарын энэ өдөр Англи, Франц, Германи, Япон, Америкийн Нэгдсэн Улс, Бельги, Дани, Голланд, Австри улсууд руу тусгаар тогтносноо зарлан мэдэгдсэн цахилгаан бичгийг Гадаад хэргийн яамнаас илгээж байсан байх юм. Тэр өдрөө Монгол улсын засгийн газрыг 5 яамтайгаар зохион байгуулж, ерөнхий сайдаар нь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн гуайг томилжээ.
Энэ үеийн олонд төдийлөн танил биш нэгэн сонирхолтой түүх байдаг нь Монгол улсын засгийн газраас бүх монголчуудаа нэгтгэх бодлого явуулж, 1912-1913 оны хооронд монголын цэрэг хятадын гамин цэрэг, бусад жижиг цэргийн эрхтнүүдтэй Өвөрмонголын нутагт байлдаж, баатарлагаар ялалт байгуулж байжээ. Харамсалтай нь монгол дахь үйл явцийг мөнгө, зэвсгээр дэмжин тусалж байсан Оросуудад гадаад монголын автономит байдал хэрэгтэй байснаас биш Бүгд Найрамдах Хятад улс, Японы нөлөөний бүст багтдаг Өвөрмонгол, бусад угсаа нэгтнүүд нэгэн дээвэр дор нэгдэн нийлэх нь гадаад, дотоод аль ч талаасаа ашиг сонирхолд нь харшилж байв. Ийм учраас Оросоос ирэх зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн тусламж тэр даруй зогсож, улмаар монгол цэргүүд нутаг буцахаас өөр аргагүй болсон байдаг. Бас 1945 онд Чойбалсан тэргүүтэй монголчууд "Чөлөөлөх дайн"-д оролцохдоо Өвөрмонголоо чөлөөлөх битүүхэн бодолтой явж түүнийг нь Сталин тааварласнаар чөлөөлтийн дараа монголчуудыг нэг их удаалгүй нутаг буцаасан байдаг. Үүнээс хойш Чойбалсан, Сталин хоёрын түнжин тасарч нэг их удалгүй Чойбалсан хорлогдсон гэдэг...
За тэгээд "Тусгаар тогтнолын өдөр"-т зориулан нэгэн шүлэг өргөн барья. Шүлэг ч гэж дээ ойрд нээх сүрхий толгой холбож бичдэг болоод байгаа хэхэ.
Өнөө
Агт хөлөгтэйгээ бурангуйг дарсан
Аварга эрс минь өнөө ч амьд
Агуу өвгөдийн минь захиас
Алтан аргамж өнөө ч тасраагүй
Дээдсээс өвлөсөн монгол хэл
Дэлгэр соёл маань өнөө ч хамт
Дэлхийд данстай өв уламжлал
Дуу хуур минь өнөө ч эгшиглээстэй
Хөхрөн униартах тал нутаг
Хөдөө ахуй минь өнөө ч ойрхон
Хөгшид өвгөдийн минь шүтээн
Хөх тэнгэр минь өнөө ч цэлмэг
Түмэн жилийн салхинд илбүүлсэн
Тэнгэрлэг уулс минь өнөө ч цавчим
Түргэн урсгалт гол горхи
Түүгээр ундаалах сүрэг нь өнөө ч бүтнээрээ
Харийн хүний зүрхийг булаадаг
Хацар гоо охид минь өнөө ч хөөрхнөөрөө
Хахир хүйтнийг ажралгүй давдаг
Хатуужилтай түмэн минь өнөө ч янзаараа
Үе үеийнхний цус нулимсаар хэлхсэн
Үндэсний үзэл минь өнөө ч оршсоор
Өөдрөг ирээдүйн баталгаа болсон
Өрх тусгаар улс минь өнөө ч мандсаар
Уудам тал шигээ холч өвгөдийн
Уужим сэтгэл өнөө ч бидэнд бий
Улс гүрнүүдээс хоцрохгүй явах
Ухаан чадал өнөө бидэнд бүрэлджээ.
Өнө мөнх ийм байхын тулд
Өнгөрсөнөө бид мартаж болохгүй
Өөрсдөө бас мохож болохгүй

Monday, December 28, 2009
Миний дуртай хамтлаг
90-ээд оны гайхалтай куартэт вокалистууд ...
Do you remember - B II M
Миний хамгийн дуртай дуунуудын нэг
Yesterday - B II M
End of the road - B II M
One sweet day - Mariah Carey & Boyz II Men
A song for Mama - B II M
Do you remember - B II M
Миний хамгийн дуртай дуунуудын нэг
Yesterday - B II M
End of the road - B II M
One sweet day - Mariah Carey & Boyz II Men
A song for Mama - B II M
Sunday, December 27, 2009
7 хоногийн тойм хэхэ...
- Сүүлийн долоо хоног өдөр алгасалгүй пиав, водка уулаа. Энэ жилийн шинэ жилүүд, шинэ жилтэй холбоотой уулзалтууд тун нүсэр, агуулга баян болж байна хэхэ. Гэхдээ сэтгэл санааны хувьд ер нь тийм их догдлол алга, яг нэг муу сурсан сурагч улирлын дүн гарах дөхөхөөр яаж царайлдаг билээ тиймэрхүү байдалтай байх шив.
- Өчигдөр ажлын шинэ жил болсон. Нүдний шилнийхээ хөлийг нь аймар тэнэг байдлаар хугалж, бас нэг стакан хагалан, нэг хүнийг шампанскаар норгож, нэг хүний гарыг чүдэнзний цогоор түлсэн, бас шпагат суутлаа халтирсан гээд тун паакттай хэхэ. Жилийн барцад гарч байгаам байлгүй :-) . Өглөө 7 цаг хүртэл гадуур явсан. Одоо ингэсхийгээд гарч шилээ янзлуулах, эсвэл шил худалдаж авах хэрэгтэй болж байна.
- Жорж Орвиллын “1984”-ийг уншиж дуусгалаа. Урьд нь хоёронтоо уншиж эхлээд дундаас нь хаяж байсан бол энэ удаа тун шимтэн, шургуухан уншлаа. Одоо Франц Кафкагийн “Шүүх”-ийг уншиж байна.
- Дипломыг нь удирдаж байгаа хоёр оюутан урьдчилсан хамгаалалтанд орно гээд үндсэн ажлаас гадуур нилээд ажилтай байлаа. Багшлах надаа таалагддаг. Их гэгээлэг, эерэг эрчим хүчтэй, бодит үр нөлөөтэй, нэр хүндтэй, хүнийг гоё хөгжүүлж төлөвшүүлдэг ажил гэж боддын.
- Заримдаа хөдөө очоод нэг уулын мухарт бүтэн сар уйдатлаа бүгээд суучихмаар ч юм шиг, заримдаа өндөр уулын орой дээр гараад хоолой мэдэн хашгирмаар ч юм шиг, заримдаа ямар нэг гайхамшигт хүнтэй учрах ч юм уу, гайхалтай үйл явдалд оролцмоор ч юм шиг, заримдаа хэтэрхий энгийн амьдармаар ч юм шиг ... бодол санаагаа нэг цэгцлэх юм сан даа ...
Saturday, December 19, 2009
Өдрийн тэмдэглэл ...
Өнөөдөр гэртээ ногоорч, сааралтаж байгаад оройхондоо гарч Өргөө Синемад "2012"-ийг үзлээ. Кино театраас гараад хорооллын гудамжаар бага сага алхлав. Хүйтэн өдөр болохоор утаа гэж аймшигтай, амьсгалахад гашуун санагдлаа. Гудамжаар холхих монголчуудын маань амьдрал баргар харагдана. Хахир хүйтэнд тамхи ширхэглээд зогсч буй дээлтэй өвөө, баарнаас хөлчүүрэн гарч ирэх өчүүхэн дотортой залуучууд, шуудайтай юм үүрсэн траншейны бололтой бяцхан хүү, ичгүүр сонжуургүй зүйл ярьж тэнэг инээх аальгүй хүүхнүүд, амь тэмцэн сигналдах машины сэгнүүд, амьжиргаагаа арай чүү залгуулах тор барьсан авгай, архиндаа агсамнах нөхрөө гулдчин чирэх хөөрхий эмэгтэй, цэрэг хувцас өмссөндөө ичсэн офицер ах, манайх руу ор хэмээн далдагнах баарны залуучууд ... Гараа халаасанд хийтэл түрүүн идсэн сникерсний цаас баригдав. Алхаж алхаж нэг хогийн савархуу юм олж хаяв. Гэртээ ирээд зурагтаа асаалаа. Элбэгээ ах Копенхагенд оччихсон монголыг минь төлөөлөөд цэцэн мэргэн, ёсорхуу үг бурж явах юм. Даанч мань хүний ярианд буурь суурь, амьдрал гэж алга, яг алиа салбадай шиг санагдаад сувгаа солив. Зарим нэгэн хүний амнаас гарч буй үгийг сонсоод ч хэрэггүй, зүгээр л бла бла гээд ойлгочиход болно... Өөр суваг дээр бас нэг хурган дарга ярилцлага өгч байнаа. Ярина ч гэж янцаглаад хаячихав. Лав сэтгэл санаа нь цэгцэрсэн хүн ингэж ярихгүй дэг. Сайн талаас нь мань хүнийг олж харах гэж оролдов. Ямартаа ч мань хүн манийгаа бодвол төрд шургалж амжсан, иймээ тиймээ цоорхой ажил санаачилдаг, санаачилсан ажил бүр дээрээ өөрсдийнх нь ярьдгаар цавчаа, зохицуулалт, халтуур хийгээд гаршсан, дээд дарга нарынхаа өмнө бөхөлзөж тонголзоод байхуйц сэтгэлийн тэнхээ, амьдралын хат суусан (хаха), доодох албатууддаа мөн засаглалын бялуунаас хүртээдэг өгөөмөр тарган, өнөөгийн төрийн уулыг нурааж, усыг цалгиулдаг эрч хүчтэй залуучуудын нэг нь биз. Дахин сувгаа солив. Шинэ жилд бут авнаа, манайхаан цоглог байгаарай ч гэнэ үү, би та нартаа хайртай, миний фенүүд гоё, би ажил хэрэгч хүн, баасан гаригт парритай гэсэн үг баруун солгойгүй чулуудсан, ёстой нэг массыг эргүүлдэгтээ эрдсэн манай шоу бизнесийн тэргүүн эгнээний нэг нөхөр ярилцлаганд орж байна. Дахин сувгаа солиход Монгол телевизээр "Хэцүү анги" гээд кино гарч байхын. Жаал хартал хүүхэд, хүмүүжил, хөгжилд юугаараа ч хэрэгтэй юм бүү мэд, оросуудын архи уухдаа хэлдэг "гашуун байна, гашуун байна" гэдэг үгийг дотроо хэлмээр санагдаад зурагтаа унтраав. За өнөөдрийн тухайд энэ бүгд хангалттай. Миний тухайд looser in the refuge томъёолол гайхалтай тохирох мэт ...
Tuesday, December 15, 2009
Gee-Mongol rapper
Хаха янзын юмаа, таалагдаад байхын ...
Gee - Mongol rapper
Би од биш, миний монгол тод биш
Намайг бүү гол байгаа юм нь уялдаатай байна гэдэг нь хамгийн гол нь
Хэрэв тийм биш бол арктикийн сармагчин мэт
Хэцүү байх байлгүй африкийн пенгвин
Хараал идсэн харь орноо магтаж лалрууд галзуурна
Хаана байгаагаа мэдэхгүй холливүүд гэж андуурна

Ойрд юу болов?
Блогтоо өдрийн тэмдэглэл бичиж үзэе байз. Гэхдээ би рандом байдалтай хөтлөх бөгөөд дандаа хөтлөх юм бол галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм болох нь ойлгомжтой хэхэ...
Даваа гариг
Даваа гариг
- Сүүлийн үед нойр хүрэхээ больчихлоо. Одоо л гэхэд шөнийн 04 цаг болж байна. Тэгтэл нойр байдаггүй... миний дэр, эсвэл бодлуудаас болж байгаам бол уу?
- Өчигдөр орой тун санаандгүй байдлаар, тун санаандгүй хүнтэй цуг Өргөө кино театрт "This is it"-ийг үзлээ. Кино нь их зүйл бодууллаа. Киноны хамтрагчид киногоо хоёр цаг хэртэй хүлээн байж үзсэн бөгөөд энэ хоорондоо ихээ буу халав.
- Deadline нь ойртсон үед миний ажлын бүтээмж, сэтгэх чадвар 100% байдаг бололтой. Хэд хэдэн ажлыг гялалзуулаад, эргээд эндээсээ ажлыг тулгаж хийвэл зүгээр юм гэсэн дүгнэлтэнд хүрэх дөхөв хэхэ.
- Америкт байдаг нэг найз маань намайг зүүдэлжээ. Зүүдийг нь яриулах гээд ядчихлаа. Гоё зүүд гэнээ, биелээсэй хэмээн хүсч байгаа юм байна. Бас санаж үхлээ гэнэ. Жич: бид хоёул эрэгтэй болно хаха.
- Өчигдөр өглөө тун цоглог байлаа. Түүнчлэн бүтэн сайнд ачаалал ихтэй байснаас болсон уу, шөнө 00 цагт нойрсож, өглөө сэргэлэн болжмор мэт 08 цагт сэрэв. Гэрийнхэн үүнд ихэд олзуурхав.
- Уржигдар буюу бүтэн сайнд "Швейк"-ээ уншиж дуусгалаа. Тун хөгжилтэй, жаахан байж байгаад л ганцаараа хөхрөөд зарим нэг нөхцөл байдлын талаар мэдээлэлгүй нөхдүүд мэл гайхав бололтой. Одоо жоохон серьёзний ном барьж авах санаа байна.
- Сүүлийн нэг сар бага сага шаналгаатай байна. Нэг найзыгаа гомдоогоод, сэтгэлд нь юм хийсэн байж магадгүй. Гэтэл би гэдэг хүн уучлалт гуйхдаа муу, бас сэтгэлээ илчлэхдээ маруухан нэгэн байдаг. Дээр нь суурь асуудал нь шийдэгдэхгүй байдаг ... Цаг хугацаанд найдвал яадаг бол?
- Хагас сайны орой нэгэн хүнтэй цуг пийвдэв. Ярианы сэдэв, уур амьсгал ууж буй боргиогоос илүү гашуун байсан тул пийв ч нээх орсонгүй.
- Хагас сайн өдөр 11 цагт бослоо. Босоод юу хийхээ мэдэхгүй гайхаж гайхаж ажил руугаа явж очив. Захирал бид хоёр оффисоо манан өрөө өрөөндөө өдөржин суусан бөгөөд өчигдөр буюу даваа гаригт ажилдаа иртэл нэг нөхрийн хайрцаг тамхи алга болсон хэрэг мандсан байв. Намайг сэрдэхэд би бүтэн сайнд ирсэн хэн нэгэн түр зээлсэн байх гэсэн хариу таамаг өчив хэхэ.
- Тав дахийн орой Англиас ирээд байгаа эмэгтэй найзтайгаа цуг Калифорнияд суув. Хамаг зовлон жаргалаа ярьж, Лонг Эйлэнд нэртэй коктэйль хоёрыг уулаа. Уг коктэйльд 10 төрлийн алкохол хольсон байдаг гэнэ :-).
- Тав дахид нэгэн нөхрийг би яалт ч үгүй сүүлийн 10 жил нойрноосоо сэрэлгүй унтаж байсан юм байна гэж дүгнэлээ. Зарим улсууд арай л дэндүү анааш, дэндүү мэдрэмжгүй, дэндүү далдаак байх юм аа.
Wednesday, December 9, 2009
Monday, December 7, 2009
5 сарын 29
Новшийн өдөр байна....
5 сарын 29
Таван сарын хорин есөн
Тамтай минь учруулсан өдөр
Тааваараа явсан амьдралыг минь
Тамтаггүй болгосон тэр өдөр
Тэр л сарын тэр өдөр
Тэгэхэд би чамайг гуйгаагүй бол
Тэнэг чигээрээ жаргалтай явах байлаа
Тэнэгэр гэдэг нь хорвоог туулах байлаа
Тэр миний өглөө байжээ
Тэмүүлэл мөрөөдөл минь ойрхон байжээ
Идэр есийн хүйтэнд
Ирээд гадаа минь хүлээж байдаг сан
Ирээдүйн сайхан амьдралаа
Итгэлтэйгээр надад хүүрнэн өгүүлдэг сэн
Инээд алдсан нүдээр
Иргүй сэтгэлийг минь хурцалж баясгадаг сан
Чи бидний гэнэхэн үерхэл
Чихэр давсаар элбэг байсан
Чиг зүггүй хорвоог аргадсан
Чин сэтгэлийн уянга байсан
Чив чимээгүй мянган жил биш
Чимээ шуугиантай хоёрхон жил байсан
Ээжийн эрх охиныг
Эргүүлж өөртөө дасгасанаа буруутгах уу
Энэлэн шаналангаар минь бахаа хангасан
Эвдэрхий орчлонг хараах уу
Энэ биендээ эрдсэн
Эргүү тэнэгийгээ гайхах уу
Эсэргүү намайг мохоосон
Ээдрээт хорвоог зүхэх үү
Эргээд би жаргахаас айж байна
Энэ хорвоогийн хуурамчийг гайхаж байна
Хэн нэгэнд хайртайгаа хэлэх нь
Хэтэрхий эмгэнэлтэй санагдах боллоо
Хэзээ ч гэдэг үгийг
Хэзээ ч би хэлмээргүй байна
Хэтрүүлэг ихтэй тоглоомд
Хэн нэгнийг догдлуулмааргүй байна
Хорвоо ийм л байдаг шүү гэж
Хонгорхон чамдаа харуулсан болохоор
Хов хоосон энэ амьдралд
Хоргодох зүйл ховор байна
Оргилон догдолдог сэтгэлийг минь
Охин чи аваад явлаа
Одоо би уйлахгүй болсон
Огт сэтгэл минь хөдлөхөө больсон
Ондоо нэгнийг харахаа больсон
Орь ганцаар амьдардаг болсон
2009 оны 5 сарын 29

Sunday, December 6, 2009
БИ МАНДТУГАЙ, МАШКА СӨНӨТҮГЭЙ!
Ха ха муу багшийг минь Мөнх-Очир ах болгож тавьжээ. Индра чи нээрээ хажууд нь байсан юм уу?
Эл төрсөн өдрийг мэндчилгээг миний сайн нөхөр Хиргис Доржжүгдэрийн Мөнх-Очир бээр миний 28 насны төрсөн өдрөөр цахим шуудангаар явуулсан билээ. Андын минь хэлэмгий доломгой нь ширгэшгүй бөгөөд тоглоом шоглоом нь дундаршгүй билээ. Хурц тод шүлэглэлийг нь дахин дахин уншивч инээд хүрэхийн зэрэгцээ бишрэх сэтгэл төрдөг амой. Энэ шүлэглэлийг уншсаны дараа танд ч мөн тийм сэтгэгдэл төрөх нь лавтай биз ээ. Have a Fun!
Хоёр бүлэгт түүхэн бөгөөд соцреалист найраглал
I. Манай хүрээлэнгийн нэг өдөр
Бээжин явах хэд маань
Бэлэн мөнгө тоолцгоогоод
Бэлэг сэлтээ цуглуулаад
Билет юугаа базаагаад
Урагш явах хэд маань
Ууж идэхээ тооцоолоод
Угтаж үдэхээ тохиролцоод
Ухаан санаа нь эзгүйрээд
Галаа сахих хэд маань
Гадуур сэлгүүцэхээ төлөвлөөд
Гамшигт хэдийг явахаар
Гайгүй сайхан голрох гээд
Гэрээ сахих хэд маань
Гэсэр болохоо төлөвлөөд
Гэнэтхэн зэсэрч эхлэх гээд
Гэмгүй царайлж суухад
Донт Болдоогийн машин
ДОХ-ын вирус цацаастай
Доор нь шургуулсан бүхэн
Дороо эвдрэх нигууртай
Өвчит Болдоогийн машин
Өнгөний өвчин цацаастай
Өвөр рүү нь шургуулсан бүхэн
Өөдлөхгүй эвдрэх аюултай
Засаг төр бужигнаастай
Замын бөглөө чихээстэй
Залуу хөгшингүй бухимдаастай
Захирал дарга нь зандраастай
Сайдын номыг шахаастай
Сайхан чалчих нь демидролтой
Сайрхаж онгирох нь хэтрээстэй
Санаа сэтгэл нь хувираастай
Яруу найргаар занимаалдаастай
Ян Сюнь-ийг дайчлаастай
Яршиг төвөг удаастай
Ядаргаа балаг үргэлжлээстэй
Тэквондог Монголд хөгжүүлж
Тэнэглэх цэцэрхэх нь холилдож
Техник хэрэгслүүд нь эвдэрч
Технологи дамжлага нь гацаж
Хуванцар үнэмлэхээр гангарч
Худал ярих нь олширч
Хуудуутай ажиллах нь нэмэгдэж
Хувьсгалын тохироо бүрдэж
Сэтгүүлийн хавтас бүдгэрч
Сэлгүүцэх хүмүүс олширч
Сэрүүн зүүдлэх нь ихэсч
Сэнтэглэх балайрах нь даамжирч
Хэвлэлийн хор нь дуусч
Хэвлэгч машин нь гацаж
Хэтэвчинд ордог нь хомсдож
Хэнэггүй авирлах нь дэндэж
Хов живэнд умбаж
Хорон санаанд идэгдэж
Хоолны хэрүүлээ хийж
Хоног өдрийг өнгөрөөсөн
Өглөө үдэшгүй эргүүтсэн
Өөдгүй хэдэн этгээд
Өвөр зуураа новшролцож
Өлөнтөж суугааг хараарай
Өөнтөглөж бичсэн энэ нөхөр
Өнөөх хэдээсээ ч дутахгүй
Өөрөө ч тэднээс ялгарахгүй
Өвчигнөж байгааг нь хараарай
II. Машбат таны нэг өдөр
Сартуул овгийн хүргэн
Сарлагт овгийн жанжин
Самбарт плакатын өрлөг
Сайхан хүүхний эрлэг
Нанхиад гаралтны ноён
Нам холбоодын дарга
Наншилдаан зодооны мастер
Нанчид сархадын канистр
Форт Ордын атаман
Фокстрот бүжгийн хаан
Форейн Аффэрсийн уншигч
Фольксвагений улаан фэн
Каса Вердегээр гүйдэлтэй
Казинод байнгын бүртгэлтэй
Кастро стритэд буудалтай
Кармель хавиар явдалтай
Рүүт бирээр цангаагаа тайлж
Рүүт холлд оюунаа чилээж
Рүүт бүсгүйгээр эрхтнээ баясгаж
Рүзвельт маягийн хор найруулж
Лашизм-Машизмыг үндэслэгч
Лайман Миллерийн дагалдагч
Лашкар Жихадыг дэмжигч
Лайфтайм сувгийн үзэгч
Херманн холлын баарнаас салахгүй
Херст цамхагийн үзвэрээс уйдахгүй
Хэритэйж сангийн хэвлэлээс залхахгүй
Хиргис овогтны хараанаас мултрахгүй
Өмнөд Калифорниор дүүрэн
Өнгөт хүүхэн эргүүлж
Өрөөлийн эхнэр оролдож
Өөрийн хүүхдийг хийж
Умард Калифорниор дүүрэн
Уугуул хүүхэн нухаж
Улаан хөлт бүхнийг
Урдуураа гаргахгүй танхайрч
Наян дөрвийнх царайлж
Нас намбаа нууж
Нялх ногоо зулгааж
Найз нөхдөөсөө цэрвэж
Арлын харуудтай архидаж
Авгай хүүхэнд донтож
Алба ажлаа умартаж
Ашиггүй цагаа өнгөрүүлж
Эрдэм номондоо нойлтож
Эргүүтсэн тархиа угаалгаж
Эсэргүү санаагаа бичиж
Энхбаяр ахтайгаа арцалдаж
Ингэж явдгаа боливол таарна
Ийм амьдралаа зогсоовол зохино
Индранила энд сууж байна
Ийнхүү бичихийг маань дэмжиж байна
Энэхүү мэндчилгээнд нэнэ баяртайгаар нэгдэнд орохын ялдамд эрхэм Марь ноёнтон танаа хандан алдаа ташуу мэдээлэл цөөн буйг залруулья. Нэгдүгээрт, Сарлагтай ноёнтон бээр Таны болгоомж алдан илтгэсэн шиг нас сүүдэр 27-г зооглож байгаа бус, түүнээс нэжгээд жилээр илүү өтөл буурал болсныг анхааралдаа авна уу. Хоёрдугаарт, тэрбээр Uncle Otgonbayar-ын хоёрдугаар бус чухам ууган хөвгүүн болон хорвоод мэндэлсэн мэт санагдмой. Гуравдугаарт, эрхмийн соён гийгүүлэхүйн хийгээд засаглахуйн намтрын хуудаснаа нэгэнтээ өөрийнх нь ам алдснаар "намайг Их Хуралд байхад" хэмээсэн үгнээс эш татан дүгнэвээс, Монголын парламентад суудал эзэлж байсан болохыг олж илрүүлэн нэмж болох мэт. Эцэст нь дуртай дуучны хувьд сүүлийн жил гаруй хугацаанд олонхи Монголчуудын адилаар "А" (энэ хүн болвоос мөнөөх Са сайдын femalelogy судлалаар бүтээсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт томоохон өгүүллийн сэдэв болсон "А" бус харин адил нэрт өөр хүмүүн бөгөөд эдүгээ НҮБ хавиар манаргаж яваа сурагтай байсан)-ийн улаан биш гэхэд ягаавтар фэн болж буй. Хэдий тийм боловч Сараагаас урваж хаялгүйгээр "араар нь тавьж буй" хэрэг мөн. Энэхүү авьяас нь түүнд нэлээн хэдэн хүүхэнтэй зэрэгцэн амраглах чадварыг бас бүрдүүлж өгдгийг хэлэхэд хилсдэхгүй биз ээ (JOKE):
Ийнхүү Са сайд Танаа:
Ирэх жилдээ ба түүнээс чинагш
Урдуураа улаан хөлтнийг гаргалгүй бабникдаж
Уухаараа ухаан санаагаа алдтал боевикдож
Хууль бус аливаа үйлдэл чинь өөдрөг цэцэглэж
Хуучин шинэ олон амрагууд чинь хүрээлэн бүчиж
Авгай хүүхний тэнгэр ивээлээ өгч
Авилга хахуулийн олз үүдээ нээж
Архи дарс далай мэт уудам бялхаж
Ажил хөдөлмөр ГУЛАГ мэт шууран гялалзаж
Докторын сэтрийг инээж суунгаа гуядан авч
ДОХ-ын шинжилгээнд орох бүхэндээ "негатив" гарч
Эрдэм судлалын JIHAD-ыг эцэж цуцалгүй явуулж
Эхнэр богтлох CRUSADE-ийг эргэж буцалтгүй өрнөөж
Улс гэрийн шамбалын дайнд уураг тархиа чилээж
Учир битүүлэг далд тайлалд үлдсэн нөхдөө мунхруулж
Хэтэвч дүүрэн цахим төгрөгийн карттай болж
Хэнхдэг дүүрэн уруулын будагны толботой явж
Машкаист сургааль түгэн дэлгэрч
Марксист намыг түргэн булшилж
Нанчидыг тойрон хүүрнэхэд сонин түүх өгүүлж
Нанхиадыг тогтоон барихад сурч мэдснээ зориулж
НАТО-той сээтэгнэхэд чухаг үүргийг гүйцэтгэж
Нацист хэлбэрийн суртлыг нам төрд нэвтрүүлж
Үйлс бүтээл нь Эрхард шиг бүтэмжтэй
Үүрэг зорилго нь Пиночет шиг ойлгомжтой
Зугаа цэнгэл нь Клинтон шиг ханамжтай
Зураг дүр нь Мао шиг хүртээмжтэй
Аймшигт хүч нь Сталин шиг найдвартай
Аюулт суртал нь Гитлэр шиг халдвартай
Эсгэх дүр нь Далай лам шиг нигүүлсэнгүй
Эргэлт удирдах нь Лэнин багш шиг эрсдэлгүй
Дайснаа дарамтлах нь хоёр Буш шиг шийдэмгий
Дайсандаа ялагдах нь Бин Ладен шиг шилрэмтгий
Найруулах хор нь Элбэгдорж шиг хөнөөлтэй
Найз хүүхнүүд нь Кеннеди шиг зүүгдээстэй
Зохиол үлгэр нь Энхбаяр шиг үнэмшилтэй
Зорьсон хэрэг нь Вашингтон шиг амжилттай
Зооглох сархадаар Брежнев шиг цадаастай
Зочлох аялалаар Хрущев шиг булаастай
Эрх мэдэл нь Фахд шиг хязгааргүй
Эрч хүч нь де Голь шиг мохошгүй
Бусармаг үйлдэл нь Кадар шиг чимээгүй өнгөрч
Буянт үйлс нь Дубчек шиг мартагдахгүй яригдаж
Аугаа Са сайд Танаа:
Айсуй жилдээ ба түүнээс чинагш
Аальгүй эмсийг тааллаар эдэлж
Архи дарсыг тааваар хүртэж
Гүрүүшиг тавилгүй пиво ууж
Гондоом тайлалгүй секс хийж
Машинаа танихгүй баян болж
Мафиа үүсгэхээр өнөр болж
Гучин жил гуйлгачилж дуусаад
Дөхин жил дөвчигнөж өнгөрөөгөөд
Тавин жил танхайрч
Жаран жил жаахан охид эргүүлж
Далан жил далдаганан савж
Наян жил найраа хийж
Ерэн жил ебалдаж
Зуун насыг н асалж
Зургаадай таягийг тоохгүй алхаж
Зураг патиараа сонинд тавиулж
Зурагт радиогоор залхтал гарч
Үхэж өгөхгүй зовоож
Үүр биднийгээ дарамтлаарай
MDK
Эх сурвалж: http://mashbathobbies.blogspot.com/2008/02/blog-post_28.html

Saturday, December 5, 2009
Хугарлын цэг
2009 оны сүүлийн өдрүүд ирж байна. Урьд өмнө нь өнгөрөн буй он жилүүдэд онц их ялгаа алга хэмээн боддог байсан бол энэ жилийн тухайд тэгж бодогдсонгүй. Үйл явдлаар тун баялаг, хэлбэлзэл хэтрүүлэг ихтэй, уналт босолт, саналт сэрэлт, хожил хожигдол, хариуцлага хаазлалт өндөртэй, асуудал ихтэй жил байлаа. Үүнээс гадна энэ жилийн цаахна нь нэгэн онцлог зүйл буй нь удахгүй миний бие 25 насны босгыг алхах гэж байна. Миний бодож, мэдэрч буйг графикаар илэрхийлж болдог сон бол энэ зурвас үе нь нэгэн шулууны төгсгөл, нэгэн шулууны эхлэлийг холбож буй хугарлын цэг гэлтэй. Амьдралын нэг үе дуусгавар болж, нэг үе эхэлж байна.
Социологи, статистик, маркетингд хүн ам, хэрэглэгчдийг 0-18, 18-25, 25-35, 35-50, 50-70, 70-аас дээш гэсэн үечлэлээр нилээд түгээмэл авч үздэг нь цаанаа их учир жанцантай юм шиг. Өөр дээрээ авч үзэхэд ч нэг тийм үечлэл байнаа янз нь. Насаа нийгмийн шинжлэх ухааны үүднээс аваад үзвэл:
0-13 нас: Үүсэл хөгжлийн үе
Эхийн хэвлийд бүрэлдэхээс авахуулаад хүн гэдэг амьтан болж эхэлсэн, ёстой нөгөө хүүхдээрээ, ногооноороо байдаг үе юм уу даа. Инкубаторт бойжиж, амьдарч, түүгээр жолоодогдож, төлөвлөгдсөн, нөгөө талаар бүх зүйл шив шинэ, тов тод, амьдрал үлгэр хоёр дүндээ дүн байдаг жаргалтай үе. Ийм байх боломж бололцоог өгсөн ижий аав хоёртоо баярлалаа.
13-20 нас: Хариу хөгжлийн үе
Нийгмийн харилцаанд орж, бие хүн болон хөгжиж эхэлдэг үе. Дуртай, дургүй зүйл, олон зүйлийн талаар өөрийн хүсэл сонирхол, мэдлэг мэдрэмж бүрэлдэж эхэлнэ. Бас өмнө нь байсан өөрийгөө олон зүйл дээр эвдэж, тэсрэлт дэлбэрэлт явагдсан нас хэхэ. Онгод оргилол төрдөг болж, өнгөрсөн одоо ирээдүйг сонирхон соотолзож, маш олон үр дүнгүй мэт боловч маш том үр дүнг авчирсан суботникууд хийгдэж, агуу их, алдар гавьяагийн хэнээрхэл тусдаг үе.
20-25 нас: Хувьсгалт романтизмын үе
Нийгэмд өөрийгөө идэвхитэйгээр эрэлхийлж, түүний таталцал, түлхэлцэл дунд авч үздэг болсон, өөрийн гэх үнэт зүйлсээ олж авах, түүнийгээ хадгалах хамгаалах, өөрийгөө олох ажил хийж эхэлнэ. Товчхондоо далдагналт, далийлт, дурлал, донтолт, давралт, дэврэлтээр амьсгалсан, паакт, паян, пилософи, политик, парти, писидэлтээр дүүрэн цаг үе хэхэ. Юм болгон боломжтой мэт санагддаг, юу руу ч хуруу гараа дүрч мэдэх, юу юунаас илүүгээр өөр дээрээ төвлөрөн ертөнцийг хардаг нас. Нэртэй нь холбон тайлбарлахад романтик бодлоор дүүрэн, алхам тутамдаа хувьсгалч шиг аашилдаг гэх юм уу даа.
25-35 нас: Прагматик идеализмын үе
Хүн гэдэг амьтан ганцаараа амьдардаггүй, дээр нь өгөгдсөн нөхцлийн хүрээндээ л шийдлийг олж, шилж сонгож, шинийг эрэлхийлэх ёстой аж. Хувьсгалт романтизмын үедээ тогтсон итгэл үнэмшил, эрч хүч, ирмүүн тэмүүллээ хадгалж, хурцалж, хайрлаж явахын сацуу түүндээ хүрэх мөрөөдлийн бус модон шат барьж, бодит бус бодол, бодит байдлын хоорондох манан будангаар аялж, өөрийн гэсэн зам мөрөө татуулах ёстой нас. Ер нь хүний амьдралын ямар ч нас, ямар ч цаг үе чухал байж таараа. Хүний амьдрал гэдэг ирээдүйгээр тодорхойлогдохгүй, өнөөдрөөр л тодорхойлогдоно. Тэхдээ энэ үе бол тун онцлог. Чи яг өөрийгөө зурж чадна, өөрийнхөөрөө байж чадна. 20 хүртэлх насныхан шиг дунд, дээд боловсролын стандарт, аав ээж, ах дүүгийн хайр халамж (хааяадаа тулган хүлээлгэлт)-аас хамааралтай бус, 20-25 насныхан шиг ногоон, ягаан, саарал биш, 35-аас дээш насныхан шиг гэр бүл, ажил албанаас уяатай, хэн нэгэн өөр хүний хувь заяа, хөгжил дэвшил чамаас маш өндөр харьцаагаар шалтгаалцалтай бус байдаг. Хүний амьдрал гэдэг чилийсэн урт цаг хугацаан дахь богинохоон үргэлжлэх үүлэн чөлөөний нар, үүдний шат ч гэмээр юм уу даа. Юутай ч юу тодорхой вэ гэвэл чи мөрөөдлөө гээж болохгүй, гайхамшигт итгэх итгэлээ алдаж болохгүй, үлгэр үнэн байдал хоёрт эн тэнцүү зай тавьж өгөх ёстой. Бас мэдээж дан пилософидоод байж болохгүй процесстоо эн тэнцүү анхаарал тавих шаардлагатай.
35-...
За тэгээд цаашаа 35 наснаас эхлээд реалист эктремизмийн гэмээр ч юмуу нэг үе байх биз. Туулж үзээгүй, тунгаан бодсон тул хэрхэхийг бүү мэд. Нэршлийн тухайд бүгдийг бодит байдал, бодит арга хэрэгсэл, бодит зорилго зорилтын хүрээнд авч үздэг, хөвчилсөн нумнаас тавьсан сум мэт амьдралд хандах экстремист (туйлын) хандлагатай, өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг тодорхойлсон байх тийм цаг үе байх болов уу. Энэ үеийг бүрэн тодорхойлошгүй, таашгүй, тандашгүй, зөвхөн таамаглах эрх л надад буй.
Ингээд 2009 он маань түүх болон үлдэж, 2010 он айсуй ирж байна. Улс эх орон, олон улсын байдлыг харахад ч 2010, 2020 онд баригдах байшингийн суурь аль хэдийнээ тавигдаад эхэлчихжээ. Монгол маань нөр их бүтээн байгуулалт, бүрдэлт боловсролжилтын хааяанд тулж ирээд байна. Энэ бүгдийг хийх, цогцлоох фронтын тэргүүн шугамынхан бидний үеийнхэн, 80-аад оныхон. Олон улсын түвшинд ч нэгэн их эрин үе дуусгавар болж, нэгэн их эрин үе эхэлж буй мэт. Ирж буй эрин үеийг би Хятадынх ч юм уу Америкийнх ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тодорхойлмооргүй байна. Учир нь энэ үе биднийх. Бид бүтээлцэнэ. Аль байдгаараа Монголынх болгохыг харин эрмэлзэнэ.

Персийн булангийн дайн
Уг дайны тухай телевизийн нэвтрүүлэг ...
Дайны баатар, холбоотны хүчний командлагч Норман Шварцкоф
Norman Schwarzkopf Quotes
"True courage is being afraid, and going ahead and doing your job."
"When placed in command -- take charge."
"The truth of the matter is that you always know the right thing to do. The hard part is doing it."
"Leadership is a potent combination of strategy and character. But if you must be without one, be without the strategy."
"Any soldier worth his salt should be anti-war. And yet there are things still worth fighting for."
"Do what is right, not what you think the high headquarters wants or what you think will make you look good."
"To show you what a difference retirement makes. Last year when I gave an order, 541,000 men and women jumped," he explained. "Now I can't even get the plumber to come over."
"As far as Saddam Hussein being a great military strategist, he is neither a strategist, nor is he schooled in the operational arts, nor is he a tactician, nor is he a general, nor is he a soldier. Other than that, he's a great military man, I want you to know that."
"It doesn't take a hero to order men into battle. It takes a hero to be one of those men who goes into battle."
"There's more than one way to look at a problem, and they all may be right."
АНУ-ын Ерөнхийлөгчийн дайн эхэлсэнийг зарласан мэдэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгчийн дайн дууссаныг зарласан мэдэгдэл
Уг дайны үеэр маш олон нефтийн цооногт гал гарсан нь экологи, эдийн засгийн асар их гарз хохирол болсон юм.
Эль-Кувейт хотын ойролцоо явж байсан Иракийн цэргийн цуваа
B2 бөмбөгдөгч
Дайны зураг
Персийн булангийн дайны газрын ажиллагаа дөнгөж 100 цаг үргэлжилсэн боловч олон арван мянган дайчид ой ухаан самуурах, толгой өвдөх гэх мэт бие махбодийн өөрчлөлт, өвчинтэй болсон баримт байдаг. Энэ нь тус дайнд талуудын хэрэглэсэн химийн буюу биологийн зэвсгээс үүдэлтэй байж болно гэж үздэг. Уг эмгэгийн шалтгааныг олж тогтоохын тулд конгрессоос 360 сая доллар төсөвлөөд байна.
Агаарын довтолгооны зураг
Нисэх онгоц тээвэрлэгчээс хөөрдөг А-7 Corsair сөнөөгч онгоц.
Цэргийн ангиуд
Саддам ах 1979 онд цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарчээ. Тэрээр 2003 онд хүртэл 24 жил Иракийг дарангуйлан удирджээ.
"Патриот" пуужингийн тоноглол
Холбоотны хүчний үндсэн зэвсэглэл Баррет М82 мэргэн буу
Дунд зэргийн нисэх онгоц тээвэрлэгч
Америкийн хуягтууд Арабын цөлд
Америкийн армийн үндсэн зэвсэглэл Hummer jeep. Одоо хятадын мэдэлд ирчихсэн гэж бодохоор сонин байна шүү.
Персийн булангийн дайн нь Саудын Арабд нилээд санхүүгийн бэрхшээл үүсгэсэн байдаг. Ирак Кувейтыг эзлэн түрэмгийлсэний дараа хаан Фахд АНУ-аас хамгаалал хүссэн бөгөөд дайны дараа энэ бүгдийн төлбөр болгож 51 тербум доллар АНУ-д төлсөн байдаг.
Яаж эхлэв, юу болов?
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан (Жорж Буш II-ийн нэгдүгээр бүрэн эрхийн хугацаанд), генерал Колин Паул уг дайнд хамтарсан төв штабын даргаар ажилласан байдаг.
АНУ-ын нэмэлт хүч болон очиж буй флот
Сөнөсөн Иракийн танк болон шатаж буй газрын тоосны цооногууд. Цооногуудад гарсан галыг АНУ-аас гал унтраах компаниудыг урьж авчран унтраалгасан гэдэг. Галыг унтраахад 1 сар хүртэл хугацаа оржээ.
Иракийн цөм, хими, биологийн зэвсгийн чадавхи
Иракийн Бүгд Найрамдах Армийн T-62 танкууд
Иракийн үйлчилгээний зориулалттай нисдэг тэрэг
Ирак цэргийн үлдэгдэл. Технологи хөгжих тусам хүн төрөлхтөний бие биенээ алах арга улам нарийн, улам хэрцгий болсоор байна.
Энэ л юм шүү дээ.
Иракийн БМП
АНУ-ын тэнгисийн хээрийн эмнэлэг
В-52 Stratofortresses (Нисдэг цайз)
Бүс нутаг дахь цэрэг стратегийн байршлууд

F-117 үл үзэгдэгч онгоц. Уг онгоцыг радар, долгион илрүүлэгчид баригддаггүй технологиор хийжээ.
Дайн хүсэхээр зүйл биш!
Нисэх онгоц тээвэрлэгчээс хөөрсөн шувуунууд
M-1A1 Abrams америкийн танк
Иракийн сөнөсөн T-55
Холбоотны талын T-72 танк (Сири)
Кувейтын T-72 танк
Бөмбөгдүүлсэн нисэх онгоцны сав
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мина цэвэрлэгчтэй M-1A1 Abrams
Ийм алслалтайгаар аялж байв.
Сөнөсөн танк
Бэхлэлтэнд байжээ.
Дайны дараа нутаг буцаж буй хөдөлгөөнт зэвлэглэлүүд (Ачаа тээврийн Chinook нисдэг тэргүүд болон M-1A1 Abrams)
Бас л...
Олзны цэргүүд
Давшилт
C-5A тээвэрлэгчээс бууж буй M551 хөнгөн танк
Тосон далай. Уг ажиллагааны үеэр 136,000 - 1,500,000 тонн газрын тосны гарлага гарав.
Дурсгалын медаль
Персийн булангийн дайны үед Иракийн харвасан скад пуужин, Израйль улс.

АНУ-ын сөнөөгч онгоцнууд
Курд үндэстнүүдийн тархалт

Мөргөлөө уншиж буй олзны ирак цэргүүд

Энэ юу вэ?
Subscribe to:
Posts (Atom)